Наадмаар 11 хүүхэд мориноос унажээ

Э.Тэргэл | Zindaa.mn
2025 оны 07 сарын 15

Үндэсний их баяр наадмаар 6 насны морьдын уралдааанд 958 уралдаанч хүүхэд уралдсанаас 11 хүүхэд мориноос унасныг эмнэлэгийн тусламж үзүүлж, эцэг, эх, асран хамгаалагчид хүлээлгэн өгсөн бөгөөд бэртэж, гэмтсэн хүүхэд байхгүй байна. 

Мөн улсын хэмжээнд баяр наадмын өдрүүдэд нийт 98 бага насны хүүхэд эцэг, эх, асран хамгаалагчаасаа төөрсөн байсныг цагдаагийн байгууллагаас олж, тогтоон ар гэрт нь хүлээлгэн өгч, хүүхдийг төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 4670 гарын бугуйвчийг хүүхдэд зүүж өгчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu