Төсөв, санхүүгийн хяналт шалгалтын эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 07 сарын 02

Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны өнөөдрийн хуралдаанаар /2025.07.02/ Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Төсвийн захирагчдын 2024 оны санхүүгийн тайланд 6832 төсөв захирагчийн алдаа зөрчлийг нэгтгэж тайлагнасан бөгөөд нийт 15.7 их наяд төгрөгийн алдаа зөрчил илэрсэн тухай Үндэсний аудитын газраас танилцуулав. Нийт илэрсэн алдаа, зөрчлийн дүн нь өмнөх оноос 7.5 их наяд төгрөгөөр өссөн байна. Сангийн яамнаас их өгөгдөлд суурилсан, хүнээс хамааралгүй нийслэлийн хөрөнгө оруулалт, Монгол улсын төсөвтэй холбоотой бүхий л төслүүдийг цахимжуулах зорилготой “Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим систем”-ийг нэвтрүүлсэн бөгөөд тус системээр дамжуулан иргэд төсөл хөтөлбөрүүдийн төлөвлөлтийн үе шатнаас өмчид бүртгэх хүртэл бүхий л мэдээлэл ил тод нээлттэй авах боломж бүрдсэн.

Хуралдаанд оролцсон гишүүдийн зүгээс төсөв, санхүүгийн хяналт шалгалтын эрх зүйн орчныг сайжруулах, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, хөрөнгө оруулалтын дунд хугацааны хөтөлбөр, төлөвлөлт батлах, төсвийн гүйцэтгэл, тайлагналын явцыг тодорхой болгох шаардлагатай байгааг тодотголоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu