Шадар сайд Морьт харвааны залууст хоёр морь бэлэглэжээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 15

Энэ талаар морьт харвааны багш Н.Алтанхуяг "Монгол Төрийн наадмын нээлтэд найман жил дараалан оролцож, түмэн олноо баясгаж, Монголын уламжлалт морьт харваа, намнааг дэлхийд гайхуулж явсан 18 хурдан хүлгээ алдсан бидний уй гашууг хуваалцаж хамгийн түрүүнд Шадар сайд С.Амарсайхан өөрийн биеэр хүрэлцэн ирж, бидэнд сэтгэлийн дэм болгон халиун, хүрэн халзан зүсмийн хурдан удмын хоёр морь бэлэглэлээ.

Монгол өв соёл, Монгол адууны эд хавыг түгээн дэлгэрүүлэх их үйлсийг маань дэмжиж сэтгэлийн дэм үзүүлсэн танд морьт харвааны хамт олныхоо өмнөөс, Монгол адууг хайрлаж бахархдаг хүн бүрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Дэлхийг тамгалсан Монгол морьдын төвөргөөн үл тасрах болтугай" гэж нийгмийн сүлжээндээ бичжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu