Дүрэм зөрчсөн жолоочийг 50 мянган төгрөгөөр ТОРГОЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 08

 

Цахим орчинд энэ оны 06 дугаар сарын 07-ны өдөр нийтлэгдсэн мэдээллийг шалган, Toyota Alphard маркийн тээврийн хэрэгслийн жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 45-д заасны дагуу 50 нэгж буюу 50.000 төгрөгийн бэлэн торгууль оногдуулсан.

Эцэг эх, асран хамгаалагч, жолооч та бүхэн тээврийн хэрэгслээр хүүхдийг тээвэрлэх үедээ аюулгүй байдлыг бүрэн хангаж хөдөлгөөнд оролцохыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu