Маргааш Ерөнхий сайдад нэр дэвшигчийг ТОДРУУЛНА

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 08

 

Өнгөрөгч баасан гарагт  /2025.06.06/ МАН-ын Удмрдах зөвлөл хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах Бага хурлын товыг гаргасан. 

Тус намын Бага хурал ирэх даваа гараг буюу зургаадугаар сарын 9-ний өдрийн 11.00 цагаас болох бөгөөд уг хурлаар Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулна. 

Дараагийн ерөнхий сайдыг Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Дөчин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 30 хоногийн дотор томилох хуультай. Өөрөөр хэлбэл ирэх долоодугаар сарын 3-ны өдрөөс өмнө шинэ Ерөнхий сайдыг томилох ёстой. Гэсэн ч энэ хугацаанд томилж чадахгүй бол УИХ-ын тухай хуулийн 34.3.2, 34.3.3-т заасны дагуу Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргах юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.94.187) 2025 оны 06 сарын 09

За за бодоод байх нь ээ нэр цэвэр яваа Г.Занданшатар нь Ерөнхий сайд байх нь зөв байх оо.

0  |  0
Close menu