Социал Демократ Монголын Оюутны Холбоо, Улс төрийн манлайллын академи хамтран зохион байгуулж буй “LEAD THE LEADERS-SDS” манлайллын хөтөлбөрт Монгол Ардын намын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ж.Эрдэнэбаяр оролцож намын дэргэдэх СДМЗХ-ноос эрдэмтэн судлаачид, оюутнуудын судалгаа шинжилгээний ажлыг дэмжих, онолын мэдлэг болон практикт хэрэгжих боломжтой шийдэл бүхий бүтээлийг илрүүлэх, хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор нийгмийн инновацын төслийг шалгаруулахаар зарласан тухайгаа танилцууллаа.
Тэрбээр нийгмийн инновацын төсөл гэж юу вэ, хэрхэн хийх вэ, үүнийг хийснээр ямар нөлөөлөл үзүүлж чадах вэ болон нэрийн хуудас, хүний нөөц зэрэг гурван сэдвээр оюутан залууст мэдээлэл өгч, санал бодлоо солилцсон юм.
Мөн “LEAD THE LEADERS-SDS” хөтөлбөрийн зочноор Нийслэлийн Монгол Ардын намын хорооны дэд дарга Х.Алтаншагай оролцож оюутны холбоонд ажиллаж байсан түүх ба цаашид залуус, оюутнууд юунд анхаарч ажиллах, бусдадаа үлгэрлэх, манлайлах тухайд ажлын туршлагаасаа хуваалцлаа.
Сургалтад оролцож буй оюутан залуус зочин оролцогч Х.Алтаншагайгаас оюутны холбоонд яагаад элсэж байсан, хэрхэн элссэн, үзэл бодолд нь юу нөлөөлсөн, холбоонд байхдаа зохион байгуулсан, зорьж ажиллаж үр дүнд хүргэсэн ажлын жишээ гэх мэт сонирхсон асуултдаа хариулт авч харилцан ярилцав.

Сэтгэгдэл ( 0 )