БАГА ХУРАЛ | Шадар сайд Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн Д.Ганмаа нарын байр суурь

Б.Сэцэн | Zindaa.mn
3 цагийн өмнө

Монгол ардын намын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр эхэллээ. Бага хуралд оролцож буй Шадар сайд Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн Д.Ганмаа нар энэ үеэр байр сууриа илэрхийлсэн юм.

Шадар сайд Х.Ганхуягийн хувьд “Жагсаалтаар орж ирсэн гишүүдийг жагсаалтын ард халхавчилдаг байдлыг халах ёстой юм шиг байна” гэсэн байр суурь илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн жагсаалтаар сонгогдсон Д.Ганмаа “Мөрийн хөтөлбөрийн алдаа, оноог дүгнэж дараа, дараагийн мөрийн хөтөлбөрийг шалгуур үзүүлэлттэй, тоон суурилсан, шинжлэх ухаантай олон улсын мөрийн хөтөлбөрүүдтэй өрсөлдөх байдлаар боловсруулах ёстой” гэж байр сууриа илэрхийлсэн юм.

ГИШҮҮДИЙН БАЙР СУУРИЙГ ҮЗЭХ:

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top