Мэргэжлийн сүмогийн түүхэнд 45 башёд түрүүлж эгнэшгүй аугаа амжилт тогтоосон ёкозүна Хакүхо буюу Миягино ояката Мэргэжлийн Сүмогийн холбооноос гарлаа. Хакүхогийн өргөдлийг хүлээн авч, Сүмогийн холбооноос гаргах шийдвэрийг өнөөдөр Удирдах зөвлөлийн ээлжит бус хурлаас гаргасан байна.
Хакүхог Сүмогийн Холбооноос гарахад юу нөлөөлсөн талаар энд цухасхан өгүүлье.
2024 оны Нэгдүгээр сарын башёгийн дараагаар түүний шавь Хокүсэйхо А.Даваанинж дэвжээнийхээ бөхийг дээрэлхсэн, элдэвлэж авирласан хэрэгт буруутгагдаж, сүмогоос хөөгдсөн.
Үүнтэй уялдуулан Хакүхогийн оякатагийн зэргийг хоёр эрэмбэ бууруулж, байж болох хамгийн доод хэмжээнд хүргэсэн. Мөн цалинг тодорхой хугацаанд хассан. Үүгээр зогсохгүй түүний удирддаг Миягино дэвжээг өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард хааж, бөхчүүдийг нь Хакүхогийн хамтаар Исэгахама дэвжээнд нэгтгэсэн.
Японы зарим хэвлэлийн мэдээгээр бол Хакүхо дэвжээгээ эргүүлэн нээлгэхийн тулд амлалт өгсөн байж магадгүй гэнэ. Жишээлбэл, Сүмогийн Холбооны Удирдах зөвлөлийн сонгуульд ойрын 10 жилд оролцохгүй гэсэн амлалт өгсөн бололтой. Хамгийн олон түрүү хүртсэн цуут ёкозүнагийн хувьд түүнд ирээдүйд Холбоог тэргүүлэх ч боломж байсныг үгүйсгэх аргагүй юм.
Сүмогийн Холбооны одоогийн ерөнхийлөгч Хаккакү ояката “Хакүхо гармаар байгаа бол гарч болно шүү дээ” гэж хэлсэн тухай нэгэн эх сурвалж хэвлэлд ярьсан талаар мэдээ цацагдаад амжсан.
Хакүхогийн хүсэл бол Миягино дэвжээгээ сэргээх байлаа. Тэрбээр 1.6 тэрбум иенээр сайн байрлалд газар авч, дэвжээгээ тийш нүүлгэн шинэчлэхээр зэхэж байсан гэдэг. Гэтэл дэвжээг нь хааснаар ирээдүйтэй хүүхэд, залуусыг эрж хайх ч эрх, боломж түүнд үлдсэнгүй. Тиймээс энэ асуудлаа хойш тавихаас аргагүйд хүрсэн.
Сүмогийн Холбоо Миягино дэвжээний асуудлыг шийдэлгүй бүтэн жил гаруй хүлээлгэсэн хэрнээ Нацү башёгийн дараа буюу тавдугаар сарын 29-нд Удирдах зөвлөлийн ээлжит бус хурал хийхдээ зөвхөн Ооносатод ёкозүна цол олгох эсэхийг хэлэлцээд өнгөрсөн юм. Энэ өдрийн хурлаар давхар Миягино дэвжээг сэргээх тухай хэлэлцэнэ гэсэн найдлага Хакүход байсан байж мэдэх гэнэ. Гэвч урьдын юм ул болж, удаахь юм зул болно гэгчийн үлгэрээр өмнөх цагийн ёкозүнагийн асуудлыг биш өнөө цагийн гарч ирж буй япон ёкозүнагийн асуудлыг эхлээд шийдэхийг хүссэн хэрэг.
Гэтэл бас дээр нь Исэгахама дэвжээний эзэн ояката сарын дараа 65 нас хүрч, тэтгэвэртээ гарах цаг тулаад ирлээ. Ингэснээр Хакүхотой тааламжгүй харилцаатай гэж Японы хэвлэлүүдийн бичээд буй ёкозүна Тэрүнофүжи цаашид Исэгахама дэвжээг удирдах болно. Өөрөөр хэлбэл, Хакүхог удирдах бүрэн эрхтэй болно гэсэн үг. Энэ нь Хакүхогийн тэвчээрийг эцэслэн барсан байж мэдэх ажээ.
Хакүхо, Тэрүнофүжи хоёрын харилцаа яагаад тааламжгүй болсон талаар Японы хэвлэлүүд мэдээлэхдээ “Тотторигийн хэрэг” гээчийг дурсдаг юм. Энэ хэрэг гээчийн талаар тодорхой бичихээс зайлсхийе. Учир бүрэн баталгаатай мэдээлэл биш учир.
Ийнхүү үйл явдлууд өрнөсөөр маргааш Хакүхо аав, Халхын алдартай дархан аварга Жигжидийн Мөнхбатын хөшөөг Төв Цэнгэлдэхийн ард нээх ёслолын ажиллагаанд оролцохоор эх орондоо ирчихээд байна. Харин энэ сарын 9-нд Японд хэвлэлийн бага хурал хийлгэнэ.
Хакүхо 1964 оны Токиогийн олимпын наадамд оролцсон аавыгаа хүндлэн хүү нь 2021 оны Токиогийн олимпын наадмын нээлтэд ёкозүнагийн ёслогоо хийнэ гэж хүсэн хүлээсэн ч бүтээгүй. Тэгвэл дараа нь ийнхүү дэвжээний эзэн болж, сайн сүмочид бэлдэнэ гэсэндээ Японы иргэн болсон ч мөн л бүтсэнгүй.
Гэвч түүний гайхамшигтай дээд амжилт, аугаа замналыг сүмогийн түүхээс арилгах аргагүй юм.
Ингэж Хакүхог тойрон үйл явдлын халуун гал бадарч байхад энэ бүх асуудлын үндсийг тавих шалтаг өгсөн Хокүсэйхо А.Даваанинж нэгэн сүмочийн зодог тайлах ёслолд саяхан хүрэлцэн очиж, үсийг нь хайчилж өгчихөөд тэр даруй хэвлэлийнхнээс дөлсхийн гарч оджээ.
Сэтгэгдэл ( 32 )
Аваргаа дэвжээгээ битгий тавьж өг. Эзэлсэн орон зайгаа ёул хаяж, орхиж болохгүй шүү. Эцсийг нь үз аваргаа.
Ган-Эрдэнэ гэгч залуу 2 том якузоног хөөлгөж өөрөө дэвжээний эзэн болох шив дээ
Манайхан эр, эмгүй ихэнхдээ садист маягаар өсж хүмүүжсэн учир ойлгохгүй бна. Хүнийг тамхины галаар түлнэ, тамлан зовоодог хэрэг монголчуудаас өөр хэн ч сумод хийгээгүй. Япон дэг жаяг өөр. Амлалт өгөөд зөрчвөл амь насаа алддаг. Манайханд амлалт бол зүгээр шоу. Сая данхын хардаа. Орлогоо нотолж чадахгүй төрийг самрах гээд огцорлоо. Японд орлогоо нотолж чадахгүй бол хэзээ ч улс төрд дахин орж ирэхгүй, ичсэндээ амиа хорлох байх.
Домогт аварга маань дэвжээний эзэн болсон бол Монгол аваргууд олон төрөх байсан. Үүнээс Япончууд айсан
Япон улсын иргэний асуудал бидэнд хамаагүй
Япон улсын иргэний асуудал бидэнд хамаагүй
Япон улсын иргэний асуудал бидэнд хамаагүй
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Монголын их аваргуудыг мөн ч их хавчиж шахаж байна даа.
Бямбадорж аваргын Сумог орхих гол юмыг энэ нөхөр хийсэн байх шүү.
Японд суралцаж,тэндээ хэсэг амьдарсан хүний ярихыг сонсож байсан.Япончуудын ихэнх нь хүнийхээ хувьд тааруу гэж.Хятадууд япончуудад дургүй,2-р дайны үед арай л хэтрүүлсэн.
Хүний нутагт бол хүний л нутаг тэр тусмаа нялцгай нялуун муу санаатай Япончууд бол Япончууд л байдаг дэлхийн түүхэнд наад нөхдүүд чинь хэзээ ч дайнд ялж үзээгүй бүхий л цаг үед ялагдаж явсан хүмүүс
Манай Хакүхо мундаг шүү.
ene buduun gahai mongoliin neriig baastaj yvahaas ajil olj hiigeed daruuhan amidar.daravgar dagvaa batsaan bas mongoliig neriig baastaj huugduud irsen shuu...archaagui bandi nar sainaa uzehgui

Миний бодлоор , ийм сайхан залуу монголдоо ирээд сайхан амьдраж болохгүй гэж үү ?
Миний бодлоор , ийм сайхан залуу монголдоо ирээд сайхан амьдраж болохгүй гэж үү ?
Даваанийж гэж дурак. Муу хүний балаг энэ шүү
тэр нь бүр дунд сургуулид байх үеээс нь эхтэй гэх. Дэвжээндээ энэ мэт асуудал удаа дараа гаргасан, зарим үйлдлийг Хакүхо дараад, мөнгө өгч аргалсан, олны нүдэнд дээр хэлээд загнаад нөгөөх нь засардаггүй байсан гэх.\nХамгийн гол нь Хакүхогийн холбоонд өгсөн нөгөө ам өчиг, дээрээс нь Хокүсэйхогийн ааш авир жил гаран ч байна уу даа гаарч байхад засч хүмүүжүүлж авч чадаагүй гэх ял,өөрөө дэвжээндээ бараг байдаггүй үнэтэй газар авч,том дэвжээ байгуулна гээд яваад байдаг,орлож үлдэсэн Ишүра нь бас өдөртөө ирээд явчихдаг байсан гэх зэрэг нь ояаката-н үүрэг хариуцлагаа ухамсарлаагүй гэх шүүмжлэл дагуулс
Ёкозүна байхдаа, ялангуяа сүүл рүүгээ олон рекорд тогтоосон үеэсээ нилээд зүй бус гэх үү ааш,авир,үйлдэл гаргах болсон. Түүнтэй нь хамаатай гэж болхоор өөрийнх нь нэрээр дэвжээ нэрлэх эрх өгөөхүй, тэр ч битгий хэл ояаката болохын тулд дахиж элдэв хэл ам татлахгүй гэж ам өчигөө холбоонд өгч гарын үсэгээ зурсан ч гэж яригдаж байсан.\nГэтэл Даваанинжийн асуудал гараад ирсэн. Залуу бөхчүүдийг тамхины асагуураар түлдэг, ариух цэврийн өрөөнд цоожилдог г м садист маягийн дэглэлт (зүгээр цохих,зодох биш), дээрээс нь бусдын түрийвчээс мөнгө авдаг, хулгай хийдэг гэх мэдээ гарч байсан, тэр нь бүр
Япончуд Хакухог холбооноос гаргах гэж л дээрхи аргыг хэрэглэсэн
за ямар байх нь монголчуудад хамаатай гэж үү өөрийгөө бодоод л явсан хүн биз дээ
Япон хүн гэдэг хэн бэ гэдгийг л ХАКУХО аваргад хандаж байгаа бүх хандлага бэлхнээ нотлон харуулж байна. Япончууд бол бүхэлдээ хүний арьс нөмөрсөн чононууд гэсэн үг. Мэдээж хэрэг 140 сая орчим ард түмэн бүгдээрээ өөдгүй амьтад биш л дээ, сайн хүн байлгүй яахав. Тэгэхдээ л хүнийхээ чанарын хувьд нилээд хэсэг нь дэндүү өөдгүй, маш их муу санаатай хүмүүс дээ. Үүнийг би ЖАЙКА (JICA) хэмээх төслөөр Япон хүмүүстэй 3 жил орчим хамтран ажиллаад тэднийг үнэндээ хэн юм бэ гэдгийг мэдэрсэн хүн дээ !!!