Цэцэрлэгт хүрээлэнд 11:00 цагаас Хүүхдийн марафонтой

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 01

МИГ Даатгал ХХК -аас хэрэгжүүлж буй “ЭРСДЭЛГҮЙ ИРЭЭДҮЙ” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Эх үрсийн баярыг тохиолдуулан 06–13 насны хүүхэд багачуудын дунд “ЭРСДЭЛГҮЙ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ!” уриан дор “МИНИ МАРАФОН–2025” арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээ нь спортын эерэг нөлөөгөөр дамжуулан хүүхдийн зөв дадал, бие бялдрын хөгжил, идэвхтэй, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэсэн бөгөөд хүүхэд бүрд нээлттэй.

Хэзээ: 2025 оны 6-р сарын 1-ний өдрийн 11:00 цагт

Хаана: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн /Таван Богд ХХК-ийн тохижуулсан KFC талбайн баруун талын талбай/

Анхаарах зүйлс:

Марафонд оролцох хүүхдүүдийн тоо хязгааргүй бөгөөд 2025 оны 05-р сарын 31-ний өдрийг дуустал цахимаар бүртгэл хийсэн.

Оролцогч хүүхэд бүр 1,000₮ төгрөгийн хураамжтай хүүхдийн гэнэтийн ослын даатгалд хамрагдсан байх шаардлагатай юм.

Та бүхэн QR-аар болон доорх холбоосоор нэвтэрч бүртгэлээ хийлгээрэй.

Бяцхан дүү нараа "МИНИ МАРАФОН–2025” арга хэмжээнд оролцохыг урьж байна.

Хамтран зохион байгуулагч:

Боловсролын ерөнхий газар

Тээврийн Цагдаагийн Алба

Mongolian Elite Runners Club

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu