Ойн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

2025 оны 05 сарын 30

Хөвсгөл аймгийн төвөөс зүүн хойд зүгт 303 км-т, Цагаан-Үүр сумын төвөөс хойд зүгт 130 км-т, Үүр багийн “Хэвэнгийн залуу үүрийн өндөр” гэдэг газарт 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 12:45 цагт ойн түймэр гарсан мэдээллийг хүлээн авчээ.Ойн түймрийн дуудлагын дагуу Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын онцгой комисс, мэргэжлийн анги, орон нутгийн иргэдийн хамт 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр түймрийн цурманд оруулж, бүрэн унтрахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.191.59) 2025 оны 05 сарын 30

Түймэр гарлаа, унтраалаа л гэх, түймэр гарсан шалтгаан нөхцөлийг тогтоолоо, буруутай этгээдэд хариуцлага тооцлоо гэж ер дуулдахгүй юм, ийм байхад түймрийн тоо, давтамж буурахгүй байх оо

0  |  0
Close menu