“Мах Импэкс” ХК Австрийн “Bertsch Laska” групптэй хамтран ажиллаж байна

Админ | Zindaa.mn
2025 оны 05 сарын 28

Австрийн Ерөнхийлөгчийн айлчлал ба  Монгол, Австрийн хамтын ажиллагааны шинэ шат

2025 оны тавдугаар сарын 25-28-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен манай улсад төрийн айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд хоёр орны хамтын ажиллагааг эдийн засаг, худалдаа, боловсрол, байгаль орчин зэрэг олон чиглэлээр өргөжүүлэхээр хэлэлцэж буй нь Монгол, Австрийн харилцаанд шинэ боломжуудыг нээж байна.

Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Австрийн Ерөнхийлөгч, эрхэмсэг ноён Александр Ван дер Беллен-ийн айлчлалын хүрээнд зохион байгуулагдсан Монгол-Австрийн бизнес форумд “Мах Импэкс” ХК оролцож, олон улсын түншлэл, хөрөнгө оруулалт, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

“Мах Импэкс” ХК нь Австрийн Bertsch-Laska групптэй 2019 оноос хамтран ажиллаж, Европ стандартад нийцсэн боловсруулах үйлдвэрийг амжилттай ашиглалтад оруулсан бөгөөд удахгүй 80 жилийн ойдоо зориулан “Мах ангилан боловсруулах” Олон улсын жишиг шинэ үйлдвэрээ 100 жилийн түүхт Bertsch Laska групптэй хамтран хэрэгжүүлж байгаа юм.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu