Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг МЭДЭГДЭЛ гаргалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 05 сарын 29

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дараах асуудлаар байр сууриа илэрхийлж, МЭДЭГДЭЛ хийлээ.

Мэдэгдэлд "БНХАУ-ын зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээнд "Монгол Улс Өмнөд Хятадын тэнгис дэх Филиппиний эзэмшлийг хүлээн зөвшөөрсөн" гэх агуулгатай ташаа мэдээлэл гарах боллоо.

Энэхүү мэдээлэл нь Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Филиппин Улсад айлчлах үеэр гарсан хамтарсан мэдэгдлийн агуулгыг илт гуйвуулсан агуулгатай байна.

Монгол Улс, БНФУ-ын хамтарсан мэдэгдлийн 12-р заалтад талууд Маргааныг эв зүйгээр шийдвэрлэх тухай Манилагийн тунхаглал, НҮБ-ын Далайн эрх зүйн тухай конвенцыг дагаж мөрдөхөө дахин нотлосон бөгөөд энэ нь Монгол Улсын эл асуудлаар баримталдаг маргааныг эв зүйгээр, яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэхийг дэмжих, нутаг дэвсгэр, хил хязгаарын маргаантай асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байх зарчимтай бүрэн нийцэж буй болно.

Олон улсын харилцааны дэг журамд гарч буй өөрчлөлт зэрэг тодорхой хүчин зүйлээс хамааран Монгол Улсын гадаад бодлоготой холбоотой ташаа мэдээлэл Олон улсын хэвлэлээр гарах хандлага нэмэгдэж буй тул та бүхнээс албаны эх сурвалжид хандан, мэдээллээ баталгаажуулж байхыг хүсье" гэжээ.

STATEMENT

Recently, certain Chinese media outlets, along with various social media platforms, have circulated misleading claims alleging that “Mongolia has recognized the Philippines’ claims to the South China Sea”.

These assertions are a clear distortion of the official joint statement issued during the visit of Her Excellency Battsetseg Batmunkh, Minister of Foreign Affairs of Mongolia, to the Republic of the Philippines.

Paragraph 12 of the joint statement reaffirmed both nations’ commitment to the principles enshrined in the Manila Declaration on the Peaceful Settlement of International Disputes and the United Nations Convention on the Law of the Sea (UNCLOS).

This reflects Mongolia’s long-standing policy of supporting the peaceful resolution of international disputes through dialogue and diplomacy and upholding its principled stance of non-interference in territorial and maritime disputes.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
....(202.179.26.112) 2025 оны 06 сарын 13

Үнэхээр ичмээр хүн Монгол улсын ГХ- ны сайд хийж байгаад харамсдаг. Энэ хүн ангил хэлний пипломат үг хэллэг гэж хэлэх нь бүү хэл маш болхи муу ярьдаг. Үгийн сан гэж байхгүй. Улсаа бодож солих нь зүйтэй.

0  |  0
мм(202.9.41.89) 2025 оны 05 сарын 30

Ажил хийсэн хүнийг л шүүмжилдэг шүү дээ.

0  |  0
Засаг(66.181.190.228) 2025 оны 05 сарын 30

Батцэцэг гэдэг эмэгтэй Монгол улсын Гадаад харилцааны асуудлаар энд тэндгүй айлчилж ойлгосон ,ойлгоогүй янз бүрийн баримт бичигт гарын үсэг зурж Монгол улсын гадаад бодлогыг олон улсад нэр хүндий нь унагаж байгаа тул түүнийг эргүүлэн татаж Гомбосүрэн гуай шиг тулхтай хүн томилох хэрэгтэй, эс тэгвээс Монголтой нааштай харьцах орон Куба, хойд Солонгос, Туркменистанаас өөр байхгүй болох юм шиг бна. Анхаарал тавьсанд баярлалаа.

0  |  2
Close menu