Х.Нямбаатар: Дулааны V станц 40 мянган айлыг дулаанаар хангана

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 26

 

Улаанбаатар хотод 1984 онд Дулааны IV цахилгаан станцыг ашиглалтад оруулснаас хойш эх үүсвэрийг дорвитой нэмээгүй. Үүний улмаас хотод дахин барилга баривал дулаан, цахилгааны эх үүсвэрээр хангахад хүндрэлтэй байдал үүсээд байна. Сүүлчийн 20 жилийн турш Дулааны V цахилгаан станцыг барих талаар ярьсан хэдий ч дорвитой үр дүнд хүрээгүй. Тэгвэл бид өнөөдөр тус станцын урьдчилсан шалгаруулалтыг нээлттэй зарлалаа.

БГД-ийн 20-р хороо, II цахилгаан станцын үнсэн сан дээр тус станцыг барина. Ирэх 9-р сард шалгаруулалтыг дуусган гэрээг үзэглэж, түүнээс хойш 30 сарын хугацаанд ашиглалтад оруулах юм.

Дулааны V станцыг ашиглалтад оруулснаар шинээр 40 мянган айлыг дулаанаар, 100 мянган өрхийг цахилгаанаар хангах боломж бүрдэнэ. Товчхондоо, дутагдаж буй хэрэгцээний багагүй хувийг нийлүүлж, эрчим хүчний хэрэглээний импортыг бууруулах өгөөжтэй.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.219.133) 2025 оны 05 сарын 27

Ярих нь ихдэж хийхээ мартаад бна

0  |  0
b(202.179.26.250) 2025 оны 05 сарын 27

dulaanii stanst metro geed amand orsonoo burah hog selbe tuviig mongolchuudaar bariulna gesen bol arai oir sonsogdph bailaa

0  |  0
b(202.179.26.250) 2025 оны 05 сарын 27

dulaanii stanst metro geed amand orsonoo burah hog selbe tuviig mongolchuudaar bariulna gesen bol arai oir sonsogdph bailaa

0  |  0
zochin(49.97.14.96) 2025 оны 05 сарын 27

hudalch hudlaa yarij thag nuhthuuhiin orond ajilaa uguud yavna u ort ulaanbaatarchuudad taalgadahgui hudalch hiih durtai bol ganthaara\nhiij uy hamt ajlah hun baihgui uchir

0  |  1
Close menu