Согтуурсан үедээ эхнэрээ хутгалж гэмтээсэн хэрэг гарчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 21

 

Хүний эрүүл мэнд бол халдашгүй байх эрхтэй. Гэвч архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын биед халдаж хүнд болон хөнгөн гэмтэл учруулах хэрэг цөөнгүй бүртгэгдэж байна.

Тодруулбал, “Хүн хутгалуулчихлаа” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. 49 настай эрэгтэй А нь согтуурсан үедээ эхнэрээ хардаж үл ялих зүйлээр шалтаглан толгойн зүүн дээд хэсэгт хутгалж гэмтээсэн хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн I-р хэлтэст шалгаж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд иргэн та ганцхан хормын уураа тэвчиж, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байж өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалаарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu