Б.Баярбаатар: Хэрүүлд ялагч байдаггүй шиг улстөржилтөд ч ялагч байхгүй

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 20

 

Засгийн газрыг тойрсон асуудлаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.

Энэ үеэр Ёс зүйн байнгын хорооны дарга Б.Баярбаатар "Би гадаа жагсаж буй залуусыг үзэл бодлоо илэрхийлж буйг дэмжиж байгаа. Амьдралын түвшин ямар байгааг хүн бүр л мэдэж байгаа. Гэтэл сошл орчинд хэт тансагласан зургууд гарч ирсэн нь бухимдал үүсгэсэн. Хууль, хяналтын байгууллагаас шалгалтын ажил явуулаад шалгаж эхэлсэн байгаа. 

Ерөнхий сайдын хэлснээр хүү нь насанд хүрсэн буюу 21, 22 нас хүрсэн, хуулийн өмнө хариуцлага хүлээх эрх зүйн чадамжтай иргэн байгаа. Тиймээс тэр залуу өөрөө орлогоо нотлох ёстой. Үүний дараа хууль, шүүхийн байгууллага нь гэмт хэргийн шинжтэй асуудал байгаа бол үргэлжлүүлж шалгаад, хууль хяналтын байгууллага нь гэм буруутайд тооцтол гэм буруутай гэж үзэх эрх зүйн орчин байхгүй. 

Хамтарсан Засгийн газар өнгөрсөн хугацаанд гацсан байсан төслүүдийг хөдөлгөсөн. Эдгээр хуулийн хэрэгжилтэд зарим хүмүүсийн эрх ашин хөндөгдөх нь ойлгомжтой. Одоо бол ойлголцолд хүрээд, дараа дараагийнхаа асуудлыг шийдэх нөхцөл байдлыг л бий болгох ёстой. Түүнээс биш хэрүүлд ялагч байдаггүй шиг улстөржилтөд ч ялагч байдаггүй" гэлээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu