Н.Учрал сайдын албан хуудас хакердуулсан гэв үү!

2025 оны 05 сарын 21

Өмнөх парламентын үед Цахим хөгжил, харилцаа холбооны сайд байсан, цахим ертөнцийн талаар хамгийн өргөн мэдлэгтэй хэмээдэг, өдгөө УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учралын албан хуудас хакердуулсан мэдээ дэгдлээ.

Амралтын өдрүүдээр “Францтай хийх ураны гэрээг зогсоосон” гэсэн утгатай мэдээлэл сошиалаар тараад байсан ч тэр нь Н.Учрал сайдын албан хуудас хакердуулснаас болсон худал мэдээлэл болоод явчихлаа. Н.Учрал сайд “Болсон үйл явдалтай холбогдуулан Кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд цаг алдалгүй арга хэмжээ авч ажиллалаа. Та бүхэнд баярлалаа” гэжээ. Цахим хөгжлийн сайд асны цахим хуудас хакерын халдлагад өртсөн гэхээр бусад цахим хуудсууд баталгаатай гэхэд тун эргэлзээтэй хэмээн хүмүүс шуугих болов.

Д.Оюун

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.41.0) 2025 оны 05 сарын 21

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
Close menu