ӨГЛӨӨНИЙ СОНИН I №092 (4333)

2025 оны 05 сарын 20

“Өглөөний сонин”-ы өнөөдрийн /2025.05.20/ дугаар уншигчдад хүрлээ. Өнөөдрийн дугаарт Нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх дэд ажлын хэсгийн ахлагч, “Эрдэнэс Тавантолгой” компанийн Уул уурхай, технологийн газрын дарга Ч.Алтанбаганын “Уул уурхайн удирдлага, менежментийг ЭТТ компани бүрэн хариуцна” гэсэн тодруулгыг гол болгон нийтэллээ.

Мөн УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд парламент хүний эрхийг тогтолцооны төв болгохоор ажиллаж буй талаар ярьсан ярилцлага, МАН, АН, ХҮН намын дотор хамтарсан засгийн хувь заяаны талаар ямар яриа өрнөж байгаа, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй нүүр тулан уулзаж юу хэлсэн зэрэг улс төрд өрнөсөн халуун сэдвүүдийн мэдээлүүдийг уншаарай. БНХАУ энэ сарын 18-наас хэмнэлтийн горимыг чанд мөрдөхөөр болж нам, төрийн өндөр албан тушаалтнуудад хатуу журам мөрдүүлэхээр болсныг гадаад мэдээнд онцлов. Монгол-Оросын хамтарсан археологийн экспедиц Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд Халх голын дайны талбарт ажиллаж, Зөвлөлтийн амь үрэгдсэн дайчдын дурсгадыг илрүүлэх болон бусад ажил хийхээр болсон тухай мэдээ, зурхай, валютын ханшаа сонирхоорой.

Мөн тавдугаар сарын 20-ны өдрийн 06.00 цагаас зургаадугаар сарын 10-ны өдөр хүртэл дулааны шугам засварын ажилтай холбогдуулан БГД-ийн 20-р хороо, Цагдан хорих 461-р ангийн баруун хойд талын туслах замыг хаахаар болсныг зорчигчдод анхааруулж, замын зургийг оруулсныг харна уу.

Цахим хувилбар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu