Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна

З.Энхлэн | Zindaa.mn
2025 оны 05 сарын 19

 

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны “Баянгол” дэлгүүрийн урд трансформатор шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр /2025.05.19/ 13:51 цагт ирсэн.

Дуудлагын дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна.

Алба хаагчдыг очиход их хэмжээний хураалттай цахилгааны тоолуур, 5 автомашин бүрэн шатаж, 1 автомашин хайрагдаж, 9 мотоцикл шатаж байсан бөгөөд галын тархалтыг 14:50 цагт зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu