ШИНЭ намын ээлжит бус IV Их хурал /2025.03.30/-аас 1089 төлөөлөгчийн 99.3 хувийн саналаар Ардчилсан Намд нэгдэх шийдвэр гаргаж, албан ёсоор баталсан. Энэ асуудлыг Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан, Шүүгчдийн зөвлөгөөн Шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд “Ардчилсан намд ШИНЭ намыг нэгтгэх хүсэлт”-ийг бүртгэхээс татгалзсан байна. Тодруулбал, ШИНЭ намыг нэгтгэн авах тухай Ардчилсан намын хүсэлт болон Монголын Либерал Ардчилсан намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг тус тус хэлэлцэж, бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргажээ.
ШИНЭ намын дарга Ц.Гантулга "Бидний үнэт зүйл, зорилго Ардчилсан намын үзэл баримтлалтай нийцэж байгаа тул нэгдэх шийдвэрийг гаргалаа. Энэхүү нэгдэл нь илүү хүчирхэг, хариуцлагатай улс төрийн хүчин бий болоход чухал түлхэц болно” хэмээн онцолж байсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )