Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

2025 оны 05 сарын 20

 

Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд зургаар оруулсан үйл явдал нь энэ хаврын “хит” боллоо. Гэхдээ эцэг нь Ерөнхий сайд биш, бизнесийн салбарынх байсан бол тэгж их сонирхол татахгүй байсан биз. Тэр компанийн захирлын хүү сүй тавилаа. Сүйт бүсгүйдээ тийм маркийн ийм автомашин бэлэглэв гэсэн мэдээ энд тэндгүй л цацагддаг. Тэрэнд ач холбогдол өгдөггүй, баян тарганыг нь гайхаад л өнгөрдөг.

Энэ удаа Ерөнхий сайдын хүүг онцолж, найз бүсгүйдээ 20 саяын цүнх бэлэглэсэн үйлдэлд эцгийг нь огцруулах хөдөлгөөн өрнүүлж буйгаараа онцлог. Ингэхдээ Ерөнхий сайдын гаргасан  улс төрийн шийдвэрт нөлөөлөх, тасалдуулах, хааж боох зорилготой нь анхаарал татаж буй юм. Учир нь ийм үзэгдэл, баримт жишээ Монголын улс төрд бий болоод удаж байна.

 

ШИЙДВЭР ГАРГАГЧДЫГ “АВЛАХ” ХАР ТЕХНОЛОГИ МОНГОЛД НУТАГШЖЭЭ 

 

Нэг жишээ дурдая. Одоогоос хэдэн жилийн өмнө мөнгөтэй том компани нийслэлийн цэвэр усны сан дээр газар авч, олныг хамарсан томоохон бүтээн байгуулалт барина гэхэд олон нийтийн эрх ашгийн үүднээс, хотын ирээдүй, хөгжлийн төлөө  хотын удирдлагууд эсэргүүцэж байв. Гэтэл тэрхүү шийдвэрийг гаргаад байсан албан тушаалтны эхнэр рүү мөнөөх компани залуухан хархүүг хөлслөн илгээж, хувийн харилцаанд оруулаад зогсохгүй, зураг, дүрс бичлэгийг авч нөхөрт нь илгээснээр санасандаа хүрч байсан гашуун түүх бий. Үүнийг шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй хэнд ч сургамж болох, гашуун жишээ гэж болно.

Эцэст нь тэр компани санасандаа хүрч, тухайн газарт төлөвлөсөн обьектоо барьсан. Нийслэлчүүдийн цэвэр усны эх үүсвэр дээр “тухалсан” тэр компанийн асуудал дахиж яригдаагүй, сөхөгдөөгүй. Хотын удирдлагууд “ногоон гэрэл”-ээр батлаад явуулчихсан.Шийдвэр гаргах түвшинд байгаа хүмүүсийг тэгж л авладаг, аргачлал гэх үү, “авлалт” гэхүү нэг ийм арга, “хар технологи” Монголд аль эрт бий болсон юм билээ. Тийм л тохиолдол сая Ерөнхий сайд дээр давтагдав.Мега төслүүд хэрэгжиж эхэлж буй үйл явдлын огтлолцол дээр ийм зүйл тохиож буй нь санамсаргүй явдал биш гэдгийг зарим ажиглагч, тоймчид хэлж буй юм.

 

Тэгвэл Засгийн газрын Шуурхай штаб өнгөрсөн бямба гарагт Туулын хурдны замтай холбогдох нэгдүгээр тойрог зам төслийн ТЭЗҮ-тэй танилцах үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс  хүүтэй нь холбоотой дээрх асуудлаар сэтгүүлчид асуулт асууж хариулт авчээ. Хэдийгээр ажил хэргийн чанартай биш боловч нийгэмд нэлээн шуугиан дуулиан дэгдээсэн, дээр нь  жагсаал цуглаан хүртэл зохион байгуулагдаад буй тул Ерөнхий сайд тайлбар өгсөн байна. Түүний хариултыг товчлон хүргэж байна.

 

“ОРЛОГОО НОТЛОХ ЁСТОЙГ ХҮҮДЭЭ ХЭЛСЭН”

 

Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ  “Говийн бүсэд ажиллаж байх хугацаанд ийм асуудал болсон, мэдээлэл авсан. Ирээд хүүтэйгээ илэн далангүй ярилцсан. Манай хүү 23 настай, эрийн цээнд хүрч байна. Найз охинтой болсон нь үнэн байна. Найз охиных нь аав, ээжтэй уулзаж, танилцаж амжаагүй явна. Манай хүү хүнд хайр сэтгэлтэй болж, сүй тавих бөгж бэлэглэсэн нь үнэн байна. Хүүгийнхээ хайр сэтгэлийн асуудалд хүндэтгэлтэй хандаж байна. Олон нийтийн зүгээс гаргаж байгаа шүүмжлэл зөв, зүйтэй зүйл. Хүн бүхэн хуулийн өмнө тэгш амьдрах, орлогоо нотлох ёстой. Хүү маань "Хүнтэй сүй тавих гэж байгаа надад мөнгө төгрөг хэрэгтэй" гэж өмнө нь надад яриагүй. Миний завгүй явсан сул талтай холбоотой байхыг үгүйсгэхгүй. Найз охиных нь аав, ээжтэй уулзаж, ярилцах аав хүний үүрэг надад ногдож буйг ухамсарлаж байгаа. Бөгж авснаа хүлээн зөвшөөрч байна, орлогоо нотлох ёстойг хүүдээ хэлсэн” гэсэн юм.

 

МИНИЙ ХОМ”-Д СОЛИГДООГҮЙ ХОЁР КОМПАНИ БАЙДАГ, НЭГ НЬ “ХЕРО”, НӨГӨӨ НЬ “ХҮЛЭГ”

 

Мөн тэрбээр “Анх удаа том хүүгийн минь мэдээлэл нийтэд гарч байна. “Янз бүрийн зүйлд орооцолдов, хүний нүдэнд харагдав” гэж байнга үглээд байдаг байсан нь буруу ч юм шиг байгаа юм. Насанд хүрсэн хүн өөрийнхөөрөө хүмүүст  танигдаад явах нь зөв зүйтэй зүйл болж магадгүй. Манай хүү багаасаа аялах дуртай, Монголдоо энэ чиглэлээр сурах сонирхолтой. Студийн үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой, “Херо”-той хамтарч ажилладаг. Миний хөрөнгө орлогын мэдүүлэгт солигдоогүй хоёр компани байдаг. “Херо” энтертайнментийн 50 хувь, нөгөө нь “Хүлэг” контент компани. Үүнтэй холбоотой контент хийгээд явж байгаа залуу. Яваандаа олон нийтэд мэдээлэл өгөөд явах нь өөрийнх нь асуудал. Хүүгийнхээ амьдрах орон зайд аав хүний хувьд халдахыг хүсэхгүй. Хэрэв орлогоо нотолж чадахгүй бол сүйн бөгж байсан ч хураалгах ёстойг хүүтэйгээ зарчмын хувьд илэн далангүй ярьсан” гэсэн юм.

 

“БИ БҮХ ОРЛОГОО ХУУЛИЙН ДАГУУ ШАЛГУУЛЖ, ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХЫГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГААС ШААРДАНА”

 

Түүнчлэн Ерөнхий сайдын зүгээс  “Олон нийтийн зүгээс тавьж байгаа шаардлагад хүндэтгэлтэй бөгөөд талархалтай хандаж байна. Олон нийтийг талцуулах асуудал болсонд хүлцэл өчиж, уучлалт гуйя. Засгийн газраас авлигын ялын бодлогыг чангатгаж, 12 жилийн хорих ял оноодог болсон. Төрд ажиллаж байгаа өндөр албан тушаалтнууд орлогоо нотолж чадахгүй бол хөрөнгийг улсын орлого болгох хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Хууль батлагдвал улс төрийн өндөр албан тушаалтны гэр бүлийн гишүүд Хүн амын орлогын албан татварыг бүртгүүлдэг болно. Татвар бүртгэгдэхээр датанууд ойлгомжтой болно. Орлогоо нотолж чадахгүй бол хураагддаг болно. Олон нийтийн зөвлөл болон бусад хяналтууд орно. АТГ болон хуулийн байгууллагуудтай хамтарч бүх нийтээр шалгаж, эргэлзээг тайлна. Миний хувьд нэгэнт ийм асуудал гарсан тул бүх орлогоо хуулийн дагуу шалгуулж, олон нийтэд танилцуулахыг хуулийн байгууллагаас шаардана” гэлээ. Харин өөрийн тухайд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ товч дурдсаны дотор "Намайг янз бүрээр л хэлдэг. “Данх” гэх жишээний. Ард түмнээсээ дахин уучлалт гуйя. Эцэст нь хоёр зүйлийг хэлье. Надтай холбоотой хууль бус орлогоо нотолж чадаагүй “сэтэрхий тэвнэ, сиймхий хадаг” дээр асуудал үүсээд нотлогдвол хариуцлага хүлээхэд бэлэн байна. Баялгийн сангийн хууль, улстөрчдийн хөрөнгө хураахтай холбоотой эрхзүйн орчин, асуудалтай холбоотой асуудлыг зориудаар улс төрийн зорилгоор ашиглах гэж байгаа ялаанууд бий. Энэ “ялаа”-нуудад хандаж хэлэхэд: Та нар яагаад ч миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй. Битгий горьд. Үүнтэй холбоотой асуудалд эцсийн мөчөө хүртэл хатуугийн хатуу явна" гэсэн юм.

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
....(202.179.26.112) 2025 оны 05 сарын 21

ИЧИХ НҮҮРГҮЙ ЗОЛБИН, ХҮМҮҮЖИЛГҮЙ ШЭЭС. ЧИ МОНГОЛЫН ТӨРӨӨС ХУРДАН ЗАЙЛ.

0  |  0
ganaa(178.174.229.45) 2025 оны 05 сарын 21

Ha Ha ENE TENEGT NER TUR BARDAM ZAN SHUDRAGA ZAN BAIHGUI SHUU DEE KK ZUGEER L HUDALCH HUURMAG ETGEED NAMIIN DARGA NARAA DOLOOJ BGAAD BERHEES HOT RUU IRJ DOLOOSOOR YAVAAD SUULDEE DARGA NARIINHAA AR LUU HUTGA SHAAJ BGAAD L E SAID BOLSON BH

0  |  0
S(59.153.113.189) 2025 оны 05 сарын 20

DYYDLGN MASSAJLI80955877SEKSEER

0  |  0
S(59.153.113.189) 2025 оны 05 сарын 20

SADAR XUCHINDEX ERD80955877TAALLAAR

0  |  0
Ааааа(202.21.107.22) 2025 оны 05 сарын 20

Хүк ахдаа л гомддоо

0  |  0
zochin(76.157.240.254) 2025 оны 05 сарын 20

Oyun erdenee uragshaa.Naad luivariin buleglel chamaig unagaaj horsoloo tailah gej tachaadaj bna.Bitgii buuj uguurei.

0  |  1
зочин(59.153.112.44) 2025 оны 05 сарын 20

Энэнд өөрийн мэдэл байхгүй, монголын төрийг данхын нэрээр женко барьж байгаа, монголчуудад өөрийн толгойгүй, хүний гар хөл болсон ЕС хэрэггүй, эзэн нь олигтойхон юм байсан бол бас яах вэ гэх санж

0  |  1
Зочин(139.5.219.133) 2025 оны 05 сарын 20

9сайд Нямбаатарыг бодвол хэрүүл хийгээгүй уучлалт гуйсан ичих нүүртэй юм бна гэж бодлоо эхэлсэн ажлаа дуусгах бүх аргыг хай гүйх нохойд гүйхгүй нохойн саад их ирнээ

1  |  0
....(202.179.26.112) 2025 оны 05 сарын 20

оЮУНЭРДЭНЭ ТА ОГЦОРЧ, АРД ТҮМНИЙГ ЬТАЙВАН АМЬДРУУЛ. тАНААС УЛС ОРНЫ ХӨГЖИЛ, НИЙГМИЙН АМЬРАЛ ДОРОЙТОЖ БАЙНА. тА БОЛ ҮГЭЭГҮЙ ИХ ЗАЛЬ МЭХНИЙ УУРХАЙ, ХУДАЛЧ- ХУЛГАЙЧ ХҮН. ТЭГЭЭД БОЛОВСРОЛГҮЙ, ИЧИХ ЭМЭЭХ МЭДРЭМЖГҮЙ, ЗКӨВХӨН СУУДАЛ ЭРХ АШИГ, ХУЛГАЙГАА НУУХЫН ТӨЛӨӨ ТУУШТАЙ ЯВЖ БАЙГАА ШОРОНД ХАДААТАЙ БАЙВАЛ ЗОХИОХ ХҮН.

0  |  1
Зочин(202.9.41.4) 2025 оны 05 сарын 20

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
songogch(202.9.46.81) 2025 оны 05 сарын 20

ЭВСЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР БОЛ МОНГОЛЧУУДЫН 34 ЖИЛ ХҮЛЭЭСЭН ”ШАР ТОС”. Ховорхон боломж. Эвсэлийн Засагаа огцруулбал ”тамын тогоо” -ндоо дахин 30 жил чанагдах болно... ”муу хүний гэдсэнд шар тос тогтохгүй” , ”амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэнэ” гэдэг болох байх . Ухамсар дорой, овилгогүй хэдэн хүн, сошиалын сэвэлтээс болж засаг төр хямрах ёсгүй. Монголын дайснуудыг баярлуулж бүр ч болохгүй...Монгол хүний зүрх сэтгэлтэй л юм бол ийм наад захын зүйлийг ойлгомоор юм.

1  |  0
Зангараг(202.21.99.210) 2025 оны 05 сарын 20

Нам, төрийн бүх шатны засаг захиргааны байгууллага, бүх бүс нутагт үрэлгэн байдлыг гэмт хэргийн хэмжээнд үзэж, хэмнэлттэй байх нь нэр төрийн хэрэг мөн

0  |  0
Энэ залилан новш (116.14.132.156) 2025 оны 05 сарын 20

МАНы дарга гэж Энэ залилан Новш Ичэхгүй бас л Өөрийгөө өмөөрч Огцорохгүй үхтэлээ Худал шаахнээ.Худалч Хуурамч чиний ийм хуурамч нийтлэлд монголчууд итгэхгүй.Хжрдан зайлаад далд ороо.МАНыг хөлдөө чирээд Яасан албан тушаалд шуналтай ичих булчирхайгүй ,Хүний адаг вэ.Чамайг Ялаа Гэж доромжлуулсан Монголчууд үзэн ядаж Зайл гж бнаа.Зальдаад Намаа хөлдөө чирээд Өөрийнхөө баасыг Бусдад Тохох гэж завахрч бнаа.Чи одоо Улс төрд үхдэл болсон зайл.

0  |  1
Энэ залилан новш (116.14.132.156) 2025 оны 05 сарын 20

МАНы дарга гэж Энэ залилан Новш Ичэхгүй бас л Өөрийгөө өмөөрч Огцорохгүй үхтэлээ Худал шаахнээ.Худалч Хуурамч чиний ийм хуурамч нийтлэлд монголчууд итгэхгүй.Хжрдан зайлаад далд ороо.МАНыг хөлдөө чирээд Яасан албан тушаалд шуналтай ичих булчирхайгүй ,Хүний адаг вэ.Чамайг Ялаа Гэж доромжлуулсан Монголчууд үзэн ядаж Зайл гж бнаа.Зальдаад Намаа хөлдөө чирээд Өөрийнхөө баасыг Бусдад Тохох гэж завахрч бнаа.Чи одоо Улс төрд үхдэл болсон зайл.

0  |  1
bataa(139.5.217.128) 2025 оны 05 сарын 20

ene erguu yu ch oilgohoo bsan yum bna ooo, ene gantsaaraa uls oroniig hogjuuleh geed l ,busad hogjuulehgui bgaa yum bish ee, ene hund tiim chadvar, turshlaga , oilgolt ,baihgui, zugeer l chadahgui ene hun, ooroo ene saad bolood bgaa baihgui yu, teriigee ene erguu oilgohgui ee,

0  |  1
мм(66.181.168.82) 2025 оны 05 сарын 20

тэнэг юм даа,компанийн захирал бол өөр шүү дээ.ерөнхий сайд бол шал өөр ухагдахуун юм даа

0  |  1
2(103.212.117.200) 2025 оны 05 сарын 20

6 жил ярьсан өөрчлөлт алга,сайхан болгохын чинь хүлээж дийлэхгүй нь.Цаг нь ирэхээр хулгайчуудын нэрлэнэ,энээ тэрээ гээд л байсан.Хэзээ тэр цаг нь ирэхийг хүлээж чадашгүй нь.Одоо зайгаа тавьж өгсөн нь дээр Чамаас илүү хүн гарч ирээд улам сайн хурдан ажиллах ч юмуу гэж бодном\n

1  |  1
zochin(1.73.136.105) 2025 оны 05 сарын 20

thag hugthaa muhuuh uchir neeh tom huthaad bai uriigu taniualchaad yun\n tenthel uriinhu huuhedtei tentheldee ardtumen chamaig ogt oroldoogui shu orolduulah yumaa uruu hiisen danhar unahdaa uilahgui busdad setgelgui ug hayah shaardlagagui aldaa urt chin 100% bna  harin busd chamd itgej yavsan uravch hezee hoichd ardtumen amdrald buu gai bolj uz

0  |  0
S(59.153.113.189) 2025 оны 05 сарын 20

SEXSEER VANXANDI80955877BOOW XXNO

0  |  0
Top