Ерөө суманд гарсан ойн түймрийг БҮРЭН УНТРААЛАА

З.Энхлэн | Zindaa.mn
2025 оны 05 сарын 19

 

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд дөрөвдүгээр сарын 29-нд гарсан ойн түймрийг тавдугаар сарын 17-ны 11:53 цагт цурманд оруулж, өнөөдөр /2025.05.19/ 07:15 цагт бүрэн унтрааж, “Хан-Хэнтий” тусгай хамгаалалтын газарт хүлээлгэн өглөө.

Түймрийг унтраах ажиллагаанд ОБЕГ, Үндэсний аврах бригад, НОБГ, Сэлэнгэ, Булган, Дархан-Уул, Дорноговь аймгийн Онцгой байдлын газар,

Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын газар, “Хан Хэнтий” УТХГ, Мандал сумын Нэгдсэн эмнэлэг, Мандал, Ерөө сумын мэргэжлийн анги болон аж ахуйн нэгж, байгууллагын нийт 218 хүн, 22 автомашин, 5 морьтойгоор ажиллалаа.

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu