БНСУ-ын хил дээрээс буцсан иргэдийн өмнөөс ХЭҮК-д хүсэлт уламжилжээ

З.Энхлэн | Zindaa.mn
2025 оны 05 сарын 15

 

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Г.Нарантуяад БНСУ-ын хил дээрээс буцсан иргэдийн өмнөөс уулзаж хүний эрхийг зөрчсөн асуудлуудыг баримтуудын хамт танилцуулж дараах хүсэлтийг уламжлалаа.

 

  • Хүний эрхийн комисс Монгол улсын иргэний үндсэн хуульд заасан эрх, зөрчигдөж буй асуудалт дүгнэлт гаргаж өгөх,

 

  • БНСУ руу зорчих виз авсан атлаа тус улсын хил дээрээс буцаагдаж байгаа иргэдийн асуудал дээр ГХЯ-аар дамжуулна, ялангуяа тус улсад суугаа Элчин сайд, ажилтанууд өдөр болгон Монголоос очиж буй онгоцнуудыг тосож авдаг ажлыг хийдэг болох ( өдөрт ойролцоогоор 1 онгоцноос 2-10 иргэн саатуулах байр луу орж буцаагдаж байна)

 

  • Хүний эрхийн үндэсний комисс биечлэн тус улсын саатуулах байрны нөхцөл байдалтай танилцах,

 

  • БНСУ-ын Хүний эрхийн байгууллагатай хамтран, хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулах.

 

Бидний өгсөн Хүний эрхийн зөрчлийг нотлох баримтад үндэслэн ОУ-ын Хүний эрхийн байгуулагд хандаж ОУ түвшинд хүргэхийг илэрхийллээ.

Хүний эрхийн үндэсний комиссоос Бид бүгдийн асуудлыг судалж үзнэ холбогдох байгууллагуудад уламлаж асуудлыг шийдвэрлэхээ илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top