Цагдаагийн байгууллагад тавдугаар сарын 14-ний 01:40 минутад “Дорнод аймгийн бүсийн оношилгооны эрүүл мэндийн төвийн эрчимт эмчилгээний тасагт нохойд хазуулсан хүүхэд ирсэн” гэх мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 1 настай, эрэгтэй Н нь тавдугаар сарын 13-ны 22:00 цагийн орчимд уяатай байсан нохойд ойртохдоо шилэн хүзүү хэсэгтээ хазуулсан байсан ба одоо эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Уг хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна.
Эцэг, эх, асран хамгаалагч Та бүхэн бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )