УИХ-ын гишүүн П.Сайнзориг Нийслэлийн дүүргүүдийг 14 хот болгох асуудлаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр тэрээр "Улаанбаатар 14 хотод хуваагдаж, засаг захиргааны нэгж өөрчлөгдөх асуудлыг нэг жилээр хойшлуулсан. Нийслэлийн Засаг дарга дээр төвлөрөөд байгаа эрх мэдлүүдийг задалж хотуудад өгөхөөр болсон. Ингэж байж төр болон иргэдийн хоорондын сайжирна. Хорооны Засаг дарга дээр орохоор төсөв байхгүй, асуудал шийдэх боломжгүй, хүний нөөц, эрх мэдэл байхгүй гэх зүйл ярьдаг. Энэ байдлыг л арилгая гээд байгаа юм. Тэрнээс биш 14 хуваагаад тоглоом хийгээд байгаа зүйл биш.
Нэршлийн хувьд ч гэсэн дүүрэг биш хот гэдэг статус руу оруулж байж Хот байгуулалтын хуулийн зарчим мөрдөгдөнө, хот бүр өөрсдийн онцлог эдийн засгийн орчинг бүрдүүлэх юм байна гэж үзсэн.
Бусад орнууд ч гэсэн дан хотуудын нэгдэл байдаг. Токио хот гэхэд л 44 хотын нэгдэг байдаг. Аль болох төсвийн ачааллыг тэнцвэртэй байлгаж иргэдэд ойртуулахын тулд өөрсдөө хотын захирагчаа сонго гэдэг зүйл ярьж байгаа.
Хороо гэдэг статусыг бид ашиглахгүй. Хотууд маань хорооллоос бүрдэнэ" гэлээ.
Сэтгэгдэл ( 11 )
Юу ч мэдэхгүй юмнууд төрд гараад ёстой цусы нь хольж байна даа.
үндсэн хуулиа илт зөрчиж дагалдах хуулиудыг дураараа өөрчилчихөөд болиорой. бөөн л үргүй зардал юу ч ахиц гарахгүй шүү дээ:
Үндсэн хуулиа уншаа, унш, тэгээд мөрөөдлөө ярь, бод, харьцуул
юугаа дэмийрээд байгаан. хорооны муу байр нь эмнэлэг, цагдаа, захиргааны үйлчилгээг арай ядан залгуулж байна
ингэлээ гээд яг юу өөрчлөгдөх юм бэ баахан үргүй зардал гаргах гээд мөнгө угаах аргачлал уу
ANUSDI VANXANDI80955877
ANUSDI VANXANDI80955877
ANUSDI VANXANDI80955877
ANUSDI VANXANDI80955877
ANUSDI VANXANDI80955877
Хот бол хороолол, хороолол нь хотхоноос бүрдэх хэрэгтэй. Дүүрэг ба хороо хэрэггүй юм шүү дээ.