ХЭН ЮУ ХЭЛЭВ I Эрчим хүчний хуулийн бүтэц төлөвлөгдсөн

2025 оны 05 сарын 07

“Хэн юу хэлэв” булангийн энэ удаагийн дугаарт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга Д.Нарансүх, Мон-Атом” ХХК-ийн захирал Д.Далайжаргал, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарын байр суурийг хүргэж байна.


Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга Д.Нарансүх:

-Албан бус хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс сайн дурын нийгмийн даатгал төлөх боломжтой. Үйлдвэрлэлийн осолд орох, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвдсөн тохиолдолд нийгмийн даатгалаас мэргэжлээс шалтгаалах өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоож өгдөг. Мөн сэргээн засах эмчилгээний төлбөр ч даатгалын сангаас гардаг. Сайн дурын даатгал төлснөөр албан салбарын ажилтнуудтай адилхан нийгмийн даатгалын дээрх үйлчилгээг авах боломж бий. Иймд даатгалын систем маш чухал юм. Гэхдээ албан бус хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс ХАБЭМ ийн тогтолцоонд ямар үүрэг, эрхтэй оролцох талаар хуульд тодорхой зааж өгөөгүй. Тиймээс хуульд албан бус хөдөлмөр эрхлэгчдийн ХАБЭМ-ийн чиг үүргийг тодорхой болгох шаардлага байна. Мөн үндэсний түвшинд олон нийтэд чиглэсэн урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг таниулах ажлыг нэлээн өргөн хүрээтэй хийх хэрэгтэй.

"Мон-Атом” ХХК-ийн захирал Д.Далайжаргал:

-ОХУ-ын “Росатом” компани сүүлийн хоёр жил Монгол Улсад уран олборлоё, ураны салбарт хамтран ажиллая гэдэг байр сууриа илэрхийлээд байгаа. Ялангуяа, Засгийн газар хоорондын хамтарсан комиссын хуралдаанаар энэ саналаа тавьдаг. Мөн өнгөрсөн жил есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.И.Путин манай улсад айлчлал хийх үеэр энэ саналыг тавьж байсан. “Росатом” дэлхийн ураны том тоглогч, том компани.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:

-Эрчим хүчний системийн эдийн засгийн холбогдох тооцооллуудыг сайтар хийж, хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг нарийвчлан судлах шаардлагатай. Олон улсын жишигт эрчим хүчний салбарын хууль, тогтоомжийг шинээр батлах, шинэчлэн найруулах гэхээсээ илүүтэй нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар сайжруулж явдгийг дурдан, цахилгааны болон дулааны тухай хуулиудыг хамтад нь боловсруулж өргөн мэдүүлэх, Монгол Улсын эрчим хүчний өнөөгийн нөхцөл байдал, онцлогт тохируулж боловсруулах шаардлагатай байгаа. Хуулийн төслийн үндсэн бүтэц нь төлөвлөгдөж чадсан байна, гагцхүү салбарын дотоод зөрчилтэй асуудлууд, төрийн болон хувийн хэвшлийн сүлжээ, тэдгээрийн харилцан холболт, үнэ тариф зэрэг хүндрэлтэй нөхцөл байдлыг сайн судалж, хөгжлийн болон технологийн чиг хандлагыг зөв тодорхойлох нь чухал юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
NEWS(102.89.69.169) 2025 оны 05 сарын 08

Сайн мэдээ, бүгдээрээ! Хэрэв танд автомашины зээл, бизнесийн зээл, оюутны зээл эсвэл орон сууцны зээл хэрэгтэй бол энэ банктай холбогдож болно: info@ibcunit.com

0  |  0
DR. ADITYA(102.89.69.169) 2025 оны 05 сарын 08

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(102.89.69.169) 2025 оны 05 сарын 08

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Close menu