Сэлэнгэ аймаг | Ерөө сум дахь түймрийн голомтод ажиллаж байна

З.Энхлэн | Zindaa.mn
2025 оны 05 сарын 01

 

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зүүнбүрэн, Ерөө, Түшиг сумдын нутагт дэвсгэрт гарсан ой, хээрийн 4 түймрийн голомтод Онцгой байдлын байгууллага, орон нутгийн мэргэжлийн анги, иргэд зэрэг нийт 605 хүн, 91 автомашин, 2 нисдэг тэрэгтэй үүрэг гүйцэтгэж байна.

Тухайлбал, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө сумдад ажиллаж, гал түймрийг унтраах ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум Буурагчин 2 дугаар баг "Хан-Хэнтий" тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар гарсан гал түймрийн голомтод Сэлэнгэ аймгийн Мандал сумын Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Энхбаяраар ахлуулсан Онцгой байдлын байгууллагын алба хаагчид, мэргэжлийн ангийнхан, иргэдээс бүрдсэн баг ажиллаж байгаа юм.

Нэмэлтээр дэд хурандаа Э.Буянтогтохоор ахлуулсан нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэлээ.

Түймэрт урьдчилсан байдлаар 1897 га талбай өртсөн бөгөөд түймрийн голомтод салхитай байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu