Хүчирхэг заануудын нутаг Ховдын Чандманийн ой хоёр машины шагналтай

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 05 сарын 01


Ховд аймгийн Чандмань сум бол Монгол бөхийн бүлд жин дарах хүчтэн олонтой, хэдэн сайхан заантай, арал бяртай начинтай аргагүй дээгүүрт яригдах нутаг.

Тэгвэл энэ сарын 4-нд буюу ирэх ням гаригт Чандмань сумын 100 жилийн ойн барилдааныг улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит болгон зохион явуулахаар шийдсэн байна.
 


Идэшийн Мөнхбаатар бол аралтай, чацтай бөх. 1993 оны улсын наадмаар начин цолны босго даваад дараагийн даваад Дархан аварга Б.Бат-Эрдэнийг санаандгүй ч гэсэн хаацайлгах шахсан хүчтэн.

Тэр жилийн наадам бороотой, зүлэг хальтиргаатай байлаа. Шинээр улсын начин цолны болзол хангасан И.Мөнхбаатарыг дархан аварга Б.Бат-Эрдэнэ шуудагдсан барьцнаас түрж хөөж яваад хальтирч дор нь орчихсон ч байж магадгүй байдал үүссэн. Гэхдээ олон жилийн дараа бичлэг харвал И.Мөнхбаатар начингийн баруун тохой урьтаж хүрсэн ч байж магадгүй харагдаж байна.
 

И.Мөнхбаатар начингаас олон жилийн өмнө ярилцлага авахдаа энэ барилдааны талаар асуухад “Тэргүй тэргүй л давахгүй хойно, энэ талаар бодоо ч үгүй” гэх утгатай үгс хэлж байж билээ.

Ховд аймгийн Чандмань сумаас төрөн гарсан зарим бөхчүүдийг энд нэрлэе. Улсын заан Чадраабалын Бямбадорж бол энэ нутгийн хүчтэнүүдийн “эцэг” нь бас багш болсон нэгэн гэж хэлж болно. Жижигэвтэр биетэй ч биедээ баймгүй бяртай, хийцтэй, хурдтай, эрэмгий сайхан барилдаантай бөх байлаа. Ч.Бямбадорж зааны аав бол Хөдөлмөрийн баатар малчин Р.Чадраабал юм. Мөн энэ нутагт улсын баатар Б.Тэгшээ мэндэлсэн. Бөхчүүдээс нааж хавираагаараа алдаршсан улсын заан Ч.Батзориг, шуудагны барьцнаас ноёлж барилддаг гар шууны бяраар аагласан улсын заан Б.Пүрэвсайхан, дархан аварга Г.Өсөхбаярыг давж улсын харцага цолны босго давсан Н.Батзаяа, улсын начин Б.Батхуяг, улсын начин И.Мөнхбаатар, улсын начин Ч.Цогбаяр, улсын начин Б.Заяамандах мөн чөлөөт бөхийн ах дүү алдартай тамирчид Ц.Цогтбаяр, Ц.Хосбаяр, Ц.Энхбаяр нарын нутаг юм.
 

                                                                                                                                   
Ч.Бямбадорж зааны нэгэн даваа

Чандманийн 100 жилийн ойд зориулан 128 бөх зодоглоно. Түрүү бөхийг автомашинаар байлна гэж зарласан бол мөн нэг азтай үзэгчид автомашин бэлэглэх ажээ. Мөн найман азтанд тус бүр 1 сая төгрөг өгөхөөр бэлдсэн байна.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.69.5) 2025 оны 05 сарын 01

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(102.89.69.5) 2025 оны 05 сарын 01

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Баатархүү (202.55.188.33) 2025 оны 05 сарын 01

Холын цэхэр Ховд нутгын хүчтэнүүд мундаг шүү амжилт Пүрэвсүрэн заан маань хурдан эдгэрч ард түмнээ баярлууласай

1  |  0
Close menu