“Дулаан байшин” амины орон сууцны нээлттэй өдөрлөг 2025 оны тавдугаар сарын 04-07-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.
Барилгын салбарт нэвтрүүлж буй дэвшилтэт шинэ техник технологи, инноваци, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан алдагдалгүй, гамшигт тэсвэртэй, ногоон амины орон сууц барих, дулаалах дэвшилтэт технологийн шийдлийг танилцуулах зорилго бүхий “ДУЛААН БАЙШИН” - амины орон сууцны нээлттэй өдөрлөгт төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, барилгын салбар үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд, инженер, техникийн ажилтан, ногоон зээлийг дэмжигч банк санхүү, даатгалын газрын төлөөлөл оролцоно.
Ерөнхий зохион байгуулагч:
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
Хамтран зохион байгуулагч:
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Эрчим хүчний яам
Нийслэлийн Засаг даргын тамгын газар
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо
Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ
Мөн салбарын төрийн бус байгууллага, аж ахуй нэгж байгууллага, олон Улсын байгууллага, банк санхүү, даатгалын байгууллагууд оролцох юм.
Сэтгэгдэл ( 0 )