О.Хангай аварга нэгийн даваанд унаж, аймгийн арслан Н.Өсөхбаяр цойллоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 26


Монгол Бөхийн өргөөнд Нийслэлийн МАН-ын 100 жилийн ой, улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаанд хүчит 128 бөхийн барилдаан болж, Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр түрүүлж, улсын арслан Баярсайханы Орхонбаяр үзүүрлэлээ.

О.Хангай аварга цолныхоо хүндэтгэлийн барилдааны нэгийн даваанд аймгийн начин Х.Мягмарсүрэнд уналаа. Х.Мягмарсүрэн аваргыг хагалж цохиод, дөрвөн хөллүүлж дараад давсан. Х.Мягмарсүрэн нь улсын наадамд 10 жилийн зайтай хоёр түрүүлсэн алдарт аварга Д.Хадбаатарын хүү. Ийнхүү аваргын хүү аваргыг давж энэ өдрийн эхний дуулианыг тарьсан юм.
 


Долоо хоногийн өмнөх барилдаанд доогуур уначихсан М.Өсөхбаяр энэ удаад гурвын даваанд улсын начин Э.Мөнхжаргалыг тунаж давсан. Дөрвийн даваанд улсын арслан Э.Оюунболдыг, тавын даваанд улсын харцага Б.Зоригтбаатарыг даваад шөвгийн дөрөвт улсын өсөх идэр начин Ч.Батчулууныг давсанаар үзүүр түрүүнд хүрээд улсын арслан Б.Орхонбаярыг мушгиж давсанаар түрүүллээ.  Н.Өсөхбаяр улсын цолд тулаад ирчихсэн, магадгүй улсын наадмаар цол алгасаж дээш үзэх ч хүчтэй гэдгээ дахин нотлов.
 


Улсын их баяр наадамд хоёр удаа үзүүр булаасан Б.Орхонбаяр арслангийн мөрний гэмтэл бүрэн илааршиж, формдоо орж байгааг энэ барилдаан харууллаа. Арслан барилдаан алгасахгүй зодоглож, өдөр алдахгүй бэлтгэл хийсээр улам чангарсаар байна.

Ийнхүү Монгол Бөхийн өргөөнд сүүлийн хоёр барилдаанд аймгийн арслангууд түрүүллээ. Долоо хоногийн өмнө Хэнтий нутгийн арслан Д.Алтанцоож улсын аварга О.Хангайг давж түрүүлсэн билээ.

Барилдааны дүйз

Дөрвийн даваа

дар/а Н.Батсуурь – а/а Б.Бат-Орших

у/ар Б.Орхонбаяр – а/а Д.Алтанцоож

у/ар Э.Оюунболд – а/а Н.Өсөхбаяр

у/ар Ц.Бямба-Отгон – у/н Б.Түвшинтөгс

у/з Б.Батмөнх – у/н Ч.Батчулуун

у/з Б.Серик – у/х Т.Сайханжаргал

у/з Б.Хүдэрбулга – у/х Ц.Мөнхбаяр

у/х Б.Зоригтбаатар – у/х Г.Бадрах

Тавын даваа

дар/ав Н.Батсуурь – у/х Ц.Мөнхбаяр

у/ар Б.Орхонбаяр – у/з Б.Серик

у/ар Ц.Бямба-Отгон – у/н Ч.Батчулуун

у/х Б.Зоригтбаатар – а/а Н.Өсөхбаяр

Зургаагийн даваа

у/ар Б.Орхонбаяр – у/х Ц.Мөнхбаяр

у/н Ч.Батчулуун – а/а Н.Өсөхбаяр

Долоогийн даваа

у/ар Б.Орхонбаяр – а/а Н.Өсөхбаяр

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сонирхогч(103.57.93.11) 2025 оны 04 сарын 27

Сайхан барилдаан болсон шүү, аймгийн хурц арслан өсөхбаяр, алтанцоож хоёр ч яах аргагүй дээш түрээд товойн гарч ирж буй шинэхэн хүчтэнгүүд юм аа, улсын наадмын аз од нь гийвэл энэ 2 залуу улсын цол байтугай дээшээ зүтгэх нь дамжиггүй, олны хэл амнаас холуур байж, монгол бөхийн босоо цагаан хийморь үргэлж ивээх болтугай.

1  |  0
Зочин(66.181.176.51) 2025 оны 04 сарын 27

Нэг муу аймгийн арслан дийлэхгүй, энэ улсын цолтой нөхөд цолондоо эзэн болмоор

0  |  2
Zochin (62.93.165.21) 2025 оны 04 сарын 26

Aaayayaya

0  |  0
Close menu