Хонь
Бодит байдлыг байгаагаар нь хүлээн авахад бэрхшээлтэй байх тул буруу төсөөллийнхөө занганд орно. Тиймээс хайртай хүнтэйгээ хэл амаа олоход хүнд байна. Ажил хэргийн чухал баримт бичигт гарын үсэг зурахгүй байх нь дээр. Имижээ өөрчлөх хүсэл төрнө.
Үхэр
Эрч хүч буурч, биеийн байдал нь сайнгүй байна. Хооллолтдоо анхаараарай. Яаран дүгнэлт хийх, түрэмгий зангаасаа татгалзаарай. Яаралтай ажлаар өөрийгөө дарах хэрэггүй. Өөртөө амрах цаг зав гаргаарай.
Ихэр
Дурласан ихрийнхэн хайртай хүндээ эргэлзэнэ. Учрыг олох гэсэн аливаа оролдлого харилцааг улам төвөгтэй болгоно. Найз нөхдийнхөө зөвлөгөөг бүү сонс. Хувийн амьдралаа бусдад дэлгэхээс татгалзаарай.
Мэлхий
Ажил, амьдрал хоёроо зохицуулах шаардлага гарна. Од эрхэс өөрийнхөө чадварыг бодитоор үнэлэхийг зөвлөж байна. Та өөрийгөө хэт их эсвэл хэт бага үнэлж байж магадгүй. Ажил дээрээ нэр хүндээ хамгаалаарай.
Арслан
Холын аялал төлөвлөх хэрэггүй. Баримт бичигтэй ажиллахдаа анхааралтай бай. Бусадтай харилцахад хүндрэл гарна. Хэлэх үгээ бодоорой. Нэр хүндэд нь сөргөөр нөлөөлнө.
Охин
Зардал их гаргаснаас үүдэн санхүүгийн хямралд орж болзошгүй. Томоохон худалдан авалт хийхийн тулд өр, зээлд орох гэж бүү яар. Ноцтой, стресс дагуулсан нөхцөл байдлаас хол байхыг хичээгээрэй.
Жинлүүр
Аливаад яаран дүгнэлт хийхээс зайлсхий. Нөхцөл байдал таны бодсоноос муугүй байж болно. Гэрээ хэлцэл хийхдээ анхааралтай байгаарай. Өгсөн амлалт бүр биелэхгүй байх талтай. Үл таних хүмүүстэй харьцахаас зайлсхийгээрэй.
Хилэнц
Өөртөө итгэх итгэл нь буурна. Хэн нэгэн таны замд саад хийж байгаа мэт санагдана. Аль болох олон хүнтэй газар байхыг хичээгээрэй. Эрүүл мэнддээ анхаар. Ойр дотнын хүмүүстээ анхаарал, халамж тавиарай.
Нум
Найз нөхдийн харилцаанд үл ойлголцол үүсэж болзошгүй. Хосуудын хувьд ойлголцоход хүндрэлтэй байх тул найз нөхдөө эсвэл хайртай хүнээ сонгох хэрэг гарна. Олон нийтийн газар очихгүй байхыг од эрхэс зөвлөж байна.
Матар
Ажил төрөлдөө ихээхэн хүчин чармайлт, цаг хугацаа зарцуулах шаардлага гарна. Өмнө нь эхлүүлсэн ажлаа дуусгахад бэрхшээлтэй тулгарна. Гэртээ засвар хийх санаа гарах ч гэр бүлийнх нь дэмжихгүй. Тэдэнтэй чухал асуудлаар ярилцах хэрэггүй. Ойлголцож чадахгүй.
Хумх
Аливаа мэдээллийг сайтар нягтлаарай. Буруу ойлголт төрүүлж болзошгүй. Дүгнэлт хийхэд эрт байгаа тул авсан мэдээлэлд бүү итгэ. Мөн шийдвэр гаргах гэж бүү яар. Ажлын томилолт үр дүнд хүрэхгүй. Таны хэлсэн үг таны эсрэг ашиглагдах эрсдэлтэйг санаарай.
Загас
Эрч хүч буурч, ажлын үр дүнд нөлөөлнө. Санхүүгийн хувьд ч тийм таатай үе биш. Зардлаа хянаж, худалдан авалт хийхээс татгалзаарай. Хооллолтдоо анхаар. Амттанаас татгалзахыг хичээгээрэй. Ялангуяа жингээ барих гэж байгаа бол.
Сэтгэгдэл ( 0 )