ӨМНӨГОВЬ I Уурхайн хоолонд хордсон 77 өвчтөнийг Улаанбаатар руу авчирч байна

З.Энхлэн | Zindaa.mn
2025 оны 04 сарын 15

Өмнөговь аймагт бүртгэгдэж байгаа хоолны хордлогот халдварын сэжигтэй тохиолдлын дэгдэлтийн талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө. 

Өмнөговь аймагт байрлан үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудад гуравдугаар сарын 17-ноос хойш хоол, хүнстэй холбоотой халдварын 3 удаагийн дэгдэлт бүртгэгджээ. 

Сүүлийн дэгдэлт дөрөвдүгээр сарын 8-нд бүртгэгдсэн байна. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах 3 компанийн 800-гаад уурхайн ажилтан хордлогод өртсөн ба 15-ны байдлаар ХӨСҮТ-ийн халдвартын клиникт 119 тохиолдол, гэрээр 40, аймаг орон нутагт 16 тохиолдол тусгаарлагдан, эмнэлгийн тусламж авч байна.

Тус уул уурхайн компаниудад дөрөвдүгээр сарын 8-наас ХӨСҮТ-ийн эмнэлзүй, тандалтын мэргэжлийн баг аймгийн ЭМГ салбарын хяналтын мэргэжилтнүүдтэй ажиллаж байна.

Мөн өнөөдөр Өмнөговь аймгийн Гурван тэс суманд байрлах уурхайгаас хоол хүнсний гаралтай халдварын сэжигтэй 77 тохиолдол ХӨСҮТ-ийн гэдэсний халдварын тасагт эмнэлгийн тусламж авахаар зөөвлөрлөгдөн ирж байна.

Одоогоор урьдчилсан байдлаар хоол хүнсний гаралтай халдварын сэжигтэй тохиолдлын дэгдэлт тул үргэлжлэн тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ хийгдэж байна. 
 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.212.162.78) 2025 оны 04 сарын 15

муудсан удаан хадгалсан хөлдөөсөн тахиа биз салмонеллез. Гампанз хутга сав тогоо хайруулын тогоо угаалтуур хөлдөөгч гээд тахианы мах хэрчсэн хэрэглэсэн бүх зүйлээ ариутгаж халуун усаар шалзлахгүй бол аюултайшдээ үхэж ч мэднэ.

0  |  0
зочин(59.153.112.73) 2025 оны 04 сарын 15

ханиад биш дээ юун дэгдэлт

0  |  0
Top