Монгол Улсын Төрийн эрх барих дээд байгууллагын гишүүд буюу ард түмний төлөөллүүд маань хичээлдээ дургүй хүүхдүүд шиг л байна. Ямар сайндаа Төрийн тэргүүнээр ажиллаж байсан Х.Баттулга гэх гишүүн “Ээж загнаад байгаа учраас одоо хуралдаа сууж байна” хэмээн хэлж байх жишээтэй.
Монголчууд соёлын довтолгоо хийж, бичиг үсэгт тайлагдаж байх үеэр шинэ үсгийн бүлгэм дугуйлан байгуулагдаж иргэдийг албадан сургаж байсныг түүхээс уншиж харсан байх. “Намар нахиалсан мод” кинонд ч шинэ цагийн танхимын сургалтыг хэрхэн эсэргүүцэж байсан тухай тодхон өгүүлсэн нь бий. Нөгөө талаар хичээлдээ суугаад ч хичээлээ ойлгодоггүй хүүхдүүд байдаг. Өнөөгийн парламентын гишүүдийн дийлэнх нь хэлэлцэж буй асуудлаа ч ойлгодоггүй. Өргөн баригдсан хуулийнхаа үзэл санаа, философийг ч ойлгодоггүй учраас тэнд хий дэмий хуруу хумсаа оролдож суух нь төвөгтэй байдаг бололтой. Өнөөдрийн манай УИХ өдгөөгөөс зуугаад жилийн өмнө өрнөж байсан хувьсгалын үеийн сурагчид шиг л байна. Ойлгохгүй учраас л лайв хийж, цахим орчинд хэрүүл тэмцэл хийж байгаа хэрэг шүү дээ.
Арга барсан УИХ-ын дарга нь гишүүдийн ирцийг чангатгана гэв. Мөн хуралдаанд ирц бүртгүүлээд гарч явсан гишүүд таван минутаас дээш эзгүй байсан тохиолдолд нэрсийн жагсаалтаас хасдаг болохоос гадна УИХ-ын чуулган хуралдаж байхад давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглож, хэрэв түүнд оролцохоор бол чөлөө олгохгүй байхаар шийдэж буйгаа хэлж байна.
Өнөөдөр биднийг төлөөлж байгаа нөхөд хичээлдээ дургүй хүн шиг ажилласан нэр зүүж байхад яаж улс орон хөгжиж, ард түмний амьдрал ахуй дээшлэх юм бэ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 6 )
126 бүр дордлооооо
SEKSDI BOOWN XXNO80955877MASSAJLN VANXANDI
SEKSDI BOOWN XXNO80955877MASSAJLN VANXANDI
SEKSDI BOOWN XXNO80955877MASSAJLN VANXANDI
SEKSDI BOOWN XXNO80955877MASSAJLN VANXANDI
TARAA..................