Их мастер Б.Мөнгөнтуул “The MongolZ” багт нэгдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 04 сарын 15

The MongolZ Esport байгууллага албан ёсоор шатрын Олон улсын мастер, Их мастер Б.Мөнгөнтуулыг И-спортын гэр бүлдээ нэгтгэж байгаагаа танилцууллаа.

Жилийн хамгийн том И-спортын тэмцээнүүдийн нэг болох "Esports World Cup 2025" энэ жилийн өрсөлдөөний төрлүүддээ шатрыг нэмснээр И-спорт болон шатар сонирхогчдын сонирхлыг ихээхэн татсаар байна.
 

Шатрыг онлайнаар тоглох боломжтой нь ч энэхүү оюун ухааны спортыг "Испорт" хэмээн хаяглахад ихээхэн нөлөөлж, өдрөөс өдөрт онлайнаар шинэ тоглогчид нэмж, хүрээгээ тэлсээр байгаа юм.    

The MongolZ Chess тамирчин Б.Мөнгөнтуулын яг одоо оролцож буй "FIDE Women's Grand Prix 2024-2025" тэмцээнийг доорх линкээр орж үзээрэй.

https://www.chess.com/events/2025-fide-womens-grand-prix-india/games

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top