YouTuber, стример IShowSpeed хоолны фестивалийг “аварсан уу!"

2025 оны 04 сарын 15

Монгол Улс жуулчдыг татах зорилгоор гадаадын олон сая дагагчтай оддыг урин авчирч, сурталчилгаа хийлгэдэг болсон. Түүний үргэлжлэл болж, Даррен Уоткинс Жр. Монголд зочиллоо. Америкийн алдарт YouTuber, стример IShowSpeed буюу Даррен Уоткинс Жр Монголд өнгөрсөн баасан гарагт Монголд ирлээ.

Тэрбээр 2005 онд төрсөн  бөгөөд FIFA, Fortnite зэрэг тоглоомын стрим, хошин бичлэг, reaction видеонуудаараа алдаршсан юм. Эрч хүчтэй, өвөрмөц зан төрхөөрөө олон сая шүтэн бишрэгчтэй болсон тэрбээр 2025 оны байдлаар YouTube-дээ 38.5 сая гаруй дагагчтай болсон байна. Түүний Улаанбаатарт ирээд хийсэн аяллын үзэлт хэдийн зургаан сая давжээ. IShowSpeed Сүхбаатарын талбай, Чингисийн музей, Бөхийн өргөө, Чингис хааны хүрээ цогцолбор гэсэн маршрутаар аялсан байна. Мөн нийслэлийн Засаг даргын Тамгын газраас энэ жилийн аялал жуулчлалын улирлыг эхлүүлж, үндэсний болон олон орны хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах “UB food” фестивалийг Сүхбаатарын талбайд зохион байгуулахад оролцжээ.

Ингэснээрээ тэрбээр олны хэл ам дагуулаад байсан хоолны фестивалийг “аварлаа” гэж зарим нь жиргэж байна. Учир нь, Төв талбай дээр Узбекистан үндэстний хоол плов болон Гандантэгчинлэн хийдийн лам нарын гурилтай шөлөөр иргэдийг дайлсан нь багагүй шүүмжлэл дагуулаад байсан юм. Иргэд дээрх хоолыг амсахын тулд хамгийн багадаа хоёр цаг дугаарласан. Мөн олон нийтийн сүлжээнд хэт их зардал гаргаж, татвар төлөгчдийн мөнгийг хэрэггүй зүйлд зарцууллаа гэдгийг ч зарим хүн ил тодоор хэлж, шүүмжилж байсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганаа(103.212.117.186) 2025 оны 04 сарын 15

Амьдралдаа үзсэн хамгийн муухай плов байлаа, хаяад гарсан.

1  |  0
Top