Ухаалаг утас, компьютер тарифын хөнгөлөлт эдэлнэ

2025 оны 04 сарын 15

АНУ-д импортолж буй электрон барааг харилцан татвараас чөлөөлөх болсныг тус улсын Гааль, хилийн хамгаалалтын алба өнгөрсөн баасан гаригт мэдэгджээ.

Ухаалаг гар утас, компьютерийн дэлгэц, төрөл бүрийн электрон эд ангиуд энэхүү чөлөөлөлтөд багтана. Харин цаг хугацааны тухайд дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс хойш агуулахаас гарсан бүтээгдэхүүнүүд энд хамаарах юм байна. Тарифын хөнгөлөлт нь "Apple" зэрэг технологийн компаниудад эерэг нөлөөтэй. Учир нь "Apple"-ийн "iPhone" гар утасны үйлдвэрлэл, угсралтын 90 орчим хувь нь Хятадад байрладаг гэдгийг "Wedbush Securities" тооцоолжээ. Тус байгууллагын тодорхойлсноор энэхүү хөнгөлөлт нь технологийн хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн сайн мэдээ юм.

"Apple"-ийн АНУ дахь одоогийн нөөц нь зургаан долоо хоногийг л хангахаар байсан гэж ухаалаг гар утасны дэлхийн нийлүүлэлтийг хянадаг "Counterpoint Research" компани тооцоолоод байв. Энэ нийлүүлэлт дууссаны дараа үнэ өсөх төлөвтэй байжээ.

Цагаан ордны эх сурвалжийн мэдээлснээр Трамп татварыг шударга, үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд автомашин, ган, эмийн бүтээгдэхүүн, хагас дамжуулагч болон бусад тусгай материалыг тодорхой тарифт оруулах аж. Мөн Трамп хагас дамжуулагчийн импортод үндэсний аюулгүй байдлын нөлөөллийн судалгааг хийх тушаал өгөх төлөвтэй байна.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top