ӨРНИЙН ЗУРХАЙ: Арслангийнхан хүслээ хянаарай

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 18

Хонь

Үр бүтээл авчирсан азтай өдөр. Үдээс өмнө ажил бүтэмжтэй байна. Найз нөхөдтэй уулзаж, сэтгэл хангалуун үлдэнэ. Хамаатнуудад танаас тусламж хүлээж байж магадгүй. Чөлөөт цагаараа цэвэрт агаар гараарай.

Үхэр

Энергийн хувьд хүнд өдөр. Бусадтай харилцахгүй байхыг хичээгээрэй. Дэмий юмнаас болж маргалдаж, стресстэнэ. Энэхүү амаргүй үеийг гэртээ өнгөрөөгөөрэй. Удаан хүлээхгүй. Үүний оронд удаан хойшлуулсан гэрийнхээ ажлыг хийвэл танд хамаагүй дээр болно.

Ихэр

Ойрын өдрүүдэд амаргүй байх ч та даван туулж чадна. Зүгээр л бодлоо цэгцэл. Цаг хугацааг дэмий өнгөрүүлэхгүй байхыг хичээгээрэй. Чухал ажил дээрээ төвлөрөх цаг. Танд хэрэгтэй байсан зөвлөгөөгөө авна. Туйлдаж магадгүй тул өөртөө анхаарал тавиарай.

Мэлхий

Бүтэн өдрийн турш эерэг нөлөө үзүүлэх мэдээ дуулна. Асуудлаа шийдэхэд таатай өдөр. Найз нөхөдтэйгөө уулзаарай. Уран бүтээлчдийг шинэ төсөл хүлээж байна. Бусдаас өө хайх нь сайн чанар биш гэдгийг санаарай.

Арслан

Хүслээ хянахыг зөвлөж байна. Ойр мэт санагдаж байсан ялалт гэнэт ялагдал болж хувирснаар олон хүнийг сандралд оруулна. Хариуцлага шаардсан ажлуудаа өнөөдөр хойшлуул. Бие болон сэтгэлийн тэнхээгээ сэргээх тал дээр анхаар.

Охин

Итгэл төрөхгүй байгаа арга хэмжээнээс өнөөдөр татгалзсан нь дээр. Хүмүүстэй танилцахад хүнд байх тул энэ санаанаасаа татгалз. Асуудлыг тайван шийдэхийг хичээ. Маргаан эхлүүлэх шаардлагагүй. Эрүүл мэнддээ анхаараарай.

Жинлүүр

Найз нөхөд, ойр дотнын хүмүүстээ анхаарал тавиарай. Танд атаархдаг хорон санаатнууд гарч ирж магадгүй. Дасгал хөдөлгөөн, цэвэр агаарт гарвал эрүүл мэнд болон дотоод энергид нь сайнаар нөлөөлнө. Хэт их хардалт, сэрдэлт үл ойлголцлыг үүсгэнэ.

Хилэнц

Од эрхсийн ивээлд орно. Аливаа ажил амжилттай байна. Удирдлагаас магтаал хүртэх боломж бий. Гэхдээ хамраа сөхөх хэрэггүй. Та зүгээр энгийн хүн гэдгээ санаарай. Эхэлсэн шигээ маш хурдан нурах ч тал байдгийг санаарай.

Нум

Бясалгал, йог хийхийг эртнээс бодож байсан бол өнөөдөр эхлүүлэхэд тохиромжтой өдөр. Биеэ чийрэгжүүлбэл олон өвчнөөс сэргийлнэ. Ажил хэргийн яриа хэлэлцээ хийх, гэрээ байгуулахад тийм ч таатай өдөр биш. Удирдлагатай ярилцахдаа хүлээцтэй хандаарай.

Матар

Онцгой мэдрэг матрынхан өнөөдөр уйтгар, гунигт гэнэт автаж магадгүй. Айдас түгшүүр биеийн байдалд нь сөргөөр нөлөөлнө. Бүх гомдлоо тайлахыг хичээгээрэй. Дасгал хөдөлгөөн сэтгэл зүйн байдлыг нь тэнцвэржүүлэхэд тус болно. Аялалд гарвал нэн сайн.

Хумх

Амжилт муутай өдөр. Гэмтэл авах магадлал өндөр байна. Тиймээс өнөөдөр боломжтой бол гэртээ үлдэж, амттанаар өөрийгөө эрхлүүлээрэй. Таныг тайвшруулж, сэтгэл санааг нь өргөнө. Сөрөг бодлоосоо ангижрахыг хичээгээрэй. Өнөөдөр зүүдэлсэн зүүд биелэх магадлалтай.

Загас

Шинэ эхлэлийн өдөр. Өмнө нь бүтэхгүй байсан бүхэн өнөөдөр бүтнэ. Шинэ төсөл, санаснаа зоригтой хэрэгжүүлээрэй. Буян үйлдэхийг од эрхэс онцгойлон зөвлөж байна. Эрүүл мэнддээ анхаараарай.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top