О.Баасанхүү “Шинэ сэргэлтийн бодлого"-ыг ийн дүгнэв

С.Данзан | Zindaa.mn
2025 оны 03 сарын 15

УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийн талаар ийн жиргэсэн байна.

Тэрбээр “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд тогны үнэ 85 хувь, дулааны үнэ 85 хувь, авто машины татвар 300 хувь, гаалийн татвар 20 хувь, нийгмийн даатгал 26 хувь, газрын төлбөр 45 хувь, агаарын бохирдлын татвар 50 хувь, усны төлбөр 66 хувь тус тус нэмсэн. Мөн гаалийн татвараа хятдадуудад зориулж, цемент, гурил 0 хувь болгож үндэсний үйлдвэрүүдийг дампууруулсан. Үүнээс гадна цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэн, бүх төрлийн торгуулийг хоёр дахин нэмсэн. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 50-300 хувь нэмж, ипотекийн зургаан хувийн зээл бүрэн зогсож, барилгын компаниуд нэмэгдсэн өртгийн албан татварын өрөнд орсон зэрэг бодлого явуулсан хэмээв. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг 2021 онд МАН-ын XXX Их хуралдаанаас танилцуулсан цагаас хойш дөрвөн жил өнгөрчээ. Үүнийг УИХ-аар хууль болгон батлуулсан. Уг бодлогын хүрээнд төлөвлөж, танилцуулж байсан зүйлээс бодит ажил болчихсон зүйл одоогоор алга байна.

Өнөөх Хүнд, Хөнгөн гэх мэт үйлдвэрүүдийн ажил эхэлсэн ч үүд хаалгаа нээгээгүй байна. Төмөр зам бариад дуусчихсан ч хилийн асуудалтай. Өөр бусад олон зүйл энэ мэт нүдэнд харагдаж, гарт баригдах зүйлгүй дөрвөн жил өнгөрсөн. Гэхдээ төлөвлөж, зураг төсөл нь хийгдэж, шав сууриа босгочихсон зүйлс цөөнгүй байгааг дурдах нь зүйн хэрэг. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг шүүн тунгааж байгаа О.Баасанхүүгийн хувьд уугуул АН-ын гишүүн байсан бол Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг дуулиан тарьж байх үеэр түүний өмгөөлөгчөөр ажиллаж улмаар МАХН-ын гишүүн болсон. Тиймээс 2012 онд МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн жагсаалтад эрэмбэлэгдэн, УИХ-д орж ирж байв. Үүний дараа буюу 2016 онд Орхон аймгаас нэр дэвшин парламентад орж ирсэн бол 2020 оны сонгуульд өвдөг шороодсон. Одоо тэр эргэн, АН-д данслагдсан.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
7(66.181.160.108) 2025 оны 03 сарын 17

Ичиж яв баасаа

0  |  0
Shar tohoi.(178.209.145.214) 2025 оны 03 сарын 17

Balai savan bolio bugius doloogch.Lalaruud tguruus tonil.

2  |  0
Shar tohoi.(178.209.145.214) 2025 оны 03 сарын 17

Balai savan bolio bugius doloogch.Lalaruud tguruus tonil.

2  |  0
Зочин(66.181.177.77) 2025 оны 03 сарын 17

БААСАНХҮҮ МУНДАГ ЗАЛУУ ШҮҮ ХЭЗЭЭЧ ХЭНИЙГ ДУГААРЛАДАГ ГҮЙ ХЭЗЭЭ Ч ХУДЛАА ЯРЬДАГГҮЙ ХЭНД Ч ТУСЛАХАД ЦААРГАЛДАГ ГҮЙ ТМЙМ Л ХҮН ЮМ БИЛЭЭ. КОМЕНТ БИЧИГЧ НӨХДӨД ЮУ НЬ ТААЛАГДАХГҮЙ ХАРААГААД БАЙГААН БОЛ ДОО. ЁС СУРТАХУУН ХҮН ЧАНАРААР Ч ТМЙМ Ч МУУ ЗАЛУУ БИШ ЮМ БИЛЭЭ

0  |  2
Зочин(66.181.177.77) 2025 оны 03 сарын 17

БААСАНХҮҮ МУНДАГ ЗАЛУУ ШҮҮ ХЭЗЭЭЧ ХЭНИЙГ ДУГААРЛАДАГ ГҮЙ ХЭЗЭЭ Ч ХУДЛАА ЯРЬДАГГҮЙ ХЭНД Ч ТУСЛАХАД ЦААРГАЛДАГ ГҮЙ ТМЙМ Л ХҮН ЮМ БИЛЭЭ. КОМЕНТ БИЧИГЧ НӨХДӨД ЮУ НЬ ТААЛАГДАХГҮЙ ХАРААГААД БАЙГААН БОЛ ДОО. ЁС СУРТАХУУН ХҮН ЧАНАРААР Ч ТМЙМ Ч МУУ ЗАЛУУ БИШ ЮМ БИЛЭЭ

0  |  2
Зочин(202.9.40.26) 2025 оны 03 сарын 17

Энэ хүнд улс төрийг дүгнэх нүүр байхгүй

2  |  0
S(103.212.116.169) 2025 оны 03 сарын 15

SWN80955877

0  |  0
Мөнх(103.57.93.199) 2025 оны 03 сарын 17

Хүний ярьсан хэлсэнийг ойлгохгүй, өөрт нь таалагдахгүй бол чадал муу, дорой, доль хүмүүс хувь хүнийг улны буюу хараал хэрүүлийн үгээр дайрч давшилдаг. Баасанхүүгийн хэлсэн ярьсан дотор үнэн юм эсвэл худал зүйл юу байгааг л уг шүүмжилж коммент бич. Дуракууд аа.

1  |  1
zzzz(59.153.113.134) 2025 оны 03 сарын 17

jogorkhoi pizda shut up

2  |  0
zzzz(59.153.113.134) 2025 оны 03 сарын 17

jogorkhoi pizda shut up

2  |  0
zzzz(59.153.113.134) 2025 оны 03 сарын 16

jogorkhoi pizda shut up

1  |  0
S(103.212.116.169) 2025 оны 03 сарын 15

ANUSDI80955877

0  |  0
З(66.181.189.89) 2025 оны 03 сарын 17

Энэ трол ,бөгс долоогч,урвагч амьд юмуу

2  |  0
Top