ЗАСАГ | Засгийн газраас гаргасан ШИЙДВЭРҮҮДИЙГ танилцуулж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 12

 

Засгийн газрын өнөөдрийн (2025.03.12) хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна. 

Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Монгол улс 2022 оноос эхлэн нүүрсээ биржээр арилжаалдаг болсон. Үүгээр худалдаалагдсан нүүрс маань 3-4 сарын дараа тухайн хүлээн авах байгууллагадаа хүрдэг. Өнөөдрийн байдлаар надад ирсэн мэдээллээр 2025 он гарснаас хойш 12.4 сая тонн нүүрс экспортоор гарсан нь буурсан үзүүлэлт байгаа. Сүүлийн үед бид Трамп тариф гэж сүүлийн үед ярих болсон.

АНУ дэлхийн бусад улс, орнуудтай хийж буй худалдааны асуудалтай холбоотой хүндрэлүүд үүсч байгаа. Үүнд төсөв тодотгох хэмжээний асуудал үүсээгүй. Экспортыг дэмжих асуудлыг Сангийн сайдаар дамжуулан шийдэхээр болсон" гэлээ. 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 
 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top