Өчигдөр буюу гуравдугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн нутаг дэвсгэрт дуудлагаар явж байсан Яаралтай түргэн тусламжийн машин осолдож, эмч, жолооч нарын зургаан хүн нас барсны хоёр нь хүүхэд байжээ.
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад "Өчигдөр оройн 19.00 цагийн орчим Төв аймгийн цагдаагийн газарт "Өндөрширээт сумын нутаг дэвсгэрт автомашинууд мөргөлдөж, хүн нас барсан байна" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Урьдчилсан байдлаар Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг дэвсгэрт байх Талын уул гэх газар буюу Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 170 дахь км-н ойролцоо Toyota Hiace маркийн автомашины жолооч Э нь Улаанбаатар хотоос Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан Kia Grandbird маркийн том оврын автобустай мөргөлдөж, Toyota Hiace маркийн автомашинд зорчиж явсан 5 хүн, жолоочийн хамт нийт 6 хүн нас барж, хоёр хүүхэд гэмтсэн ослыг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )