Хөгжлийн банкны хэргээр ял авсан УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар яллах тогтоолоо гардан авчээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2025 оны 03 сарын 12

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нь 2016-2020 онд Хөгжлийн банкны Зээлийн хэлтсийн захирлаар ажиллаж байсан бөгөөд энэ үедээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт холбогдон “Хөгжлийн банк”-ны гэх хэрэгт яллагдагчаар татагдан шалгуулсан байдаг.

Улмаар гурван шатны шүүхээс Д.Цогтбаатарыг гэм буруутай гэж үзэж Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасны дагуу гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг нь хоёр жилээр хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн.

Ингэснээр түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах нөхцөл бүрдсэн ч тэрбээр шүүхийн яллах тогтоолыг гардаж аваагүй гэдэг шалтгаан хэлж байсан юм. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.217.198) 2025 оны 03 сарын 13

Хөөрхий амьтан хүк, данх хоёрт жийгдлээ дээ, ямар нэг шалтгаан байдаг л байх даа, өргөл барьц нь л хангалтгүй байсан юм болов уу даа

2  |  0
zochin(202.179.18.241) 2025 оны 03 сарын 13

2 lang tataa

2  |  0
Зочин(66.181.160.8) 2025 оны 03 сарын 13

Уих-д суугаа Болормааг татаач. Энэ залуу ямар юмны гэмт хэрэгтэн юм инээдтэй

2  |  1
Зочин(66.181.160.8) 2025 оны 03 сарын 13

Тооноор ордог ховдын Болормааг эргүүлэн татаач. Энэ залуу ч яахав ман-ынхан туг тахихаар шийдсэн хэрэг инээдтэй.

2  |  1
Top