УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Б.Найдалаа зэрэг нэр бүхий хүмүүст холбогдох "Хөгжлийн банкны" гэх хэргийн давж заалдах шатны шүүх хурал хоёр дахь өдрөө хуралдаж байна. Сануулахад уг хэргийн шүүх хурлыг өнгөрсөн хоёрдугаар сарын 10-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд болохоор товлогдоод байсан ч өнөөдрийг хүртэл хойшилоод байсан юм.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн цагаадсан хэрэгт дөрвөн прокурор эсэргүүцэл бичсэн. Улмаар Н.Алтанхуяг тав дахиа шүүгдэх гэж байна.
Хөгжлийн банкны гэх хэргийн тухай товч дурдахад Н.Алтанхуяг Ерөнхий сайдын алба хашиж байхдаа Эдийн засаг хөгжлийн сайд асан Н.Батбаярыг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн буруутгаж байсан билээ. Мөн УИХ-ын гишүүн Б.Найдалааг Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллахдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж улсад 44.3 тэрбумын хохирол учруулсан хэргээр яллагдагчаар татаж байсан юм. Өнгөрсөн онд шүүх бүрэлдэхүүний зүгээс уг хэрэгт 27 хүний хэргийг хэрэгсэхгүй болгосны дотор УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Н.Батбаяр нар багтсан байдаг. Гэвч өнгөрөгч 2025 оны есдүгээр сард Улсын дээд шүүхээс Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, гишүүдэд холбогдох хэргийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгон, цагаатгаж шийдвэрлэхдээ дүгнэлтэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр цагаатгасан гэж дүгнэсэн билээ.
ШУУД ҮЗЭХ:

Сэтгэгдэл ( 0 )