ОЛОН ӨНГӨ I Эмэгтэй хүн сэрэхэд эх орон сэхдэг

2025 оны 03 сарын 13

Шинэ өглөөг ээж хүн угтдаг. Шинэ хүнийг ээж хүн л төрүүлдэг. Нартад нялх үр мэндлэхэд ээж хүн л тосож авдаг. Бүдэрсэн цагт ээж хүн л энэрдэг. Бөглөрсөн үед ээж хүн л сэтгэл онгойлгодог. Задарсан үед ээж хүн л зангиддаг. Завхарсан үед ээж хүн л тэгшилдэг. Зовсон цагт ээж хүн л энэрдэг. Бурууг хийвэл ээж хүн л уучилдаг. Бутарсан үед ээж хүн л эвлүүлдэг. Бухимдсан үед ээж хүн л тайвшруулдаг. Эхийн сэтгэл энэ төрд үгүйлэгдэж байна.

Эгэл бор бодлогууд дутаж, амьсгал давхцаж байна. Алаг үрд асрал хэрэгтэй байна. Аав ээжүүдэд дэм дутаж байна. Анхны төрөгчдөд ээж л хажууд байдаг. Ахин дэмнэсээр аварга эр болоход нь ч ээж л түшдэг. Айл өрх бүрд ээжийн ухаан үгүйлэгдэж байна. Хаан төр хазайсан үед хатан ухаантанг сонсдог байв. Хатан ухаан гэдэг мэргэн оюун бодолтны л цол. Мэдээж туршлага ихт тулгууртны цол. Хаттай, халамжтай, халуун сэтгэлтэй, хацар гоо, ханилгаатай, мөн чанар, амин чанар, гүн чанар, бат чанартай бүсгүйчүүд Хамаг Монголоо эмхлэхэд эн дутаагүй, эцгийн арыг дааж, амийг хамгаалж, авшигыг базааж явсан түүх эргэлээ. Хамгаас түрүүнд ээжүүд л сэрдэг. Эх хүн төрөхөд эх орон тэнийдэг. Эмэгтэй хүн сэрэхэд эх орон сэхдэг билээ.

Н.Дуламсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top