ӨРНИЙН ЗУРХАЙ: Матрынхан минут тутмыг сэтгэл хангалуун өнгөрүүлнэ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 28

Хонь

Оюуны чадвараа жаахан шахаад, ашиглавал амжилт зайлшгүй ирнэ. Зарим үед хүндхэн байх ч үр дүн гарна. Амжилт зуурдынх тул алхам бүрээ сайтар тооцоолж, ухаалгаа ашиглаарай.

Үхэр

Өнөөдөр танилцах хүмүүс танд нэгэн шинэ, гайхалтай зүйлийг нээнэ. Тэдний хэлсэн үгийг тогтоогоод ав. Ирээдүйд хэрэг болно. Өөрийгөө хөгжүүлэхэд илүүдэхгүй.

Ихэр

Ойр дотнын хүмүүс нь хуйвалдана. Ийм үйлдэл гаргаж магадгүй гэсэн хүмүүстэй харьцахаас зайлсхий. Сайн зүйлд хүргэхгүй. Тиймээс өөдрөг, эерэг хүмүүстэй аль болох харьцаж, сэтгэлээ нээж, тэдний үзэл бодлыг сонсоорой.

Мэлхий

Амьдралд нь шийдэгдээгүй асуудал байгаа бол урам хугарах хэрэггүй. Өнөөдөр та гарцаа олно. Гэхдээ өөрөө биш харин огт танихгүй хүмүүс танд тусална. Тэд л таны амьдралыг үндсээр нь өөрчлөх зүйлийг хэлж, олон бэрхшээлээс ангижруулна.

Арслан

Сонирхолтой, хөгжилтэй, баяр баясгалан, сэтгэл хөдөлгөм мэдээ, үйл явдлаар дүүрэн өдөр. Ажиллах хүсэл төрөхгүй ч өөрийгөө зоригжуулж тулгамдсан ажлаа барьж ав. Эс бөгөөс хожим нь их хүч, цаг хугацаа зарцуулах шаардлага гарна.

Охин

Сайнгүй өдөр. Од эрхэс эрүүл мэнддээ анхаарахыг сануулж байна. Хооллолтоо анхаарч, амьдралынхаа хэв маягт спортыг оруул. Их ачаалал болохгүй ч эрүүл мэндэд нь жинхэнэ аврал болно. Өөх тостой хоол, согтууруулах ундаанаас татгалзаарай.

Жинлүүр

Өнөөдөр таныг аз ивээнэ. Гэхдээ зөвхөн азад найдалгүйгээр баримт, нотолгоонд итгээрэй. Бодлогогүй үйлдэл хийх хэрэггүй. Хожим нь ичих хэрэг гарна. Дотоод хүнтэйгээ тулж ажилла. Хэрэв асуудлаа бие даан шийдэж чадахгүй бол сэтгэл зүйчид хандаарай.

Хилэнц

Эргэцүүлэн бодож и бясалгахад таатай өдөр. Эргэн тойрноо сайтар ажигла. Ямар нэгэн сонирхолтой зүйлийг олж харна. Сайн сайхныг мэдрэхийг хичээгээрэй. Зөвхөн ингэн байж та өөрийгөө, өөрийнхөө хүсэл, зорилгоо ойлгож чадна.

Нум

Бүхний эхлэлийг тавихад гайхалтай өдөр. Эртнээс мөрөөдөж байсан зүйлээ эргэн бодож, даруй эхлүүлээрэй. Гэхдээ харанхуй орох хэрэггүй. Зорилгодоо хүрэх замаа хэд хэдэн үе шатад хувааж, зорилтууд тавьж, хүрээрэй. Од эрхэс хэзээ хэзээ илүү танд туслахад бэлэн байна.

Матар

Ахуйн бүх ажлаас холдож, амрах сайхан боломж гарна. Энэ өдрийн минут тутмыг сэтгэл хангалуун өнгөрүүлнэ. Учир нь энэ өдөр таны сэтгэлийг юу ч зовоохгүй. Сэтгэлийн амар амгаланг мэдэрнэ.

Хумх

Од эрхэс эрүүл мэнддээ анхаарахыг зөвлөж байна. Хооллолтоо анхаарч, дасгал хийж эхлээрэй. Гэхдээ шууд их ачаалал авах биш аажим аажмаар эхэл.

Загас

Чухал ажлаа эсвэл жинхэнэ аз жаргалыг мэдрүүлдэг хүмүүсээ сонгох боломж гарна. Алтан дунджийг олохыг хичээгээрэй. Энэ өдөр өрөө төлөх боломжуудаа тооцоолохыг хичээгээрэй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top