Төрийн байгууллагууд Сар шинийн амралтын 3 хоногийг НӨХӨЖ ажиллана

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 26

 

Засгийн газрын өнөөдрийн (2025.02.26) хуралдаанаар Цагаан сарын баяр шинийн 1 тасарч, 2, 3-ны өдөр буюу 2025 оны гуравдугаар сарын 1, 2-нд буюу бямба, ням гарагт тохиосонтой холбогдуулж, иргэдээс ирүүлсэн саналд үндэслэн “Ажил, амралтын цагийн зохицуулалтын тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Энэ жилийн сар шинийн баяр амралтын өдрүүдээр таарч байгаа тул Засгийн газрын хуралдаанаас ирэх 7 хоногийн даваа, мягмар, лхагва гарагийг /2025.03.04-06/ амралтын өдөр болгон зохицуулах тогтоолыг баталлаа. Төрийн бүх шатны байгууллагын ажилчид энэ ондоо багтаан аль ч үед дээрх ажлын өдрүүдийг нөхөн ажиллах боломжтой байх зохицуулалт мөн хийсэн байна. 

Цаашид нийтээр тэмдэглэх баярын өдрүүд долоо хоногийн амралтын өдрүүдэд таарсан тохиолдолд ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлэн амраах зохицуулалт хийхээр ажиллаж байгаа тухай мэдээллээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu