ӨРНИЙН ЗУРХАЙ: Загасныхан хайртай хүнийхээ нөлөөнд оржээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 12

Хонь

Авьяас, нөөц боломжоо илэрхийлэх өдөр. Эртнээс үргэлжилж байгаа маргааныг зохицуулахад тохиромжтой. Та зөв үгээ сонгож, байр сууриа бэхжүүлнэ. Тиймээс том төлөвлөгөө зохиож, өглөөнөөс хэрэгжүүлж эхэл.

Үхэр

Хурц, хатуу үг хэлэхээс татгалзахыг од эрхэс хүсэж байна. Ойр дотнын хүмүүсээ гомдоох вий. Өнөөдөр эхэлсэн маргаан удаан үргэлжилнэ. Хэн нэгэнд амьдрал сургахын оронд ажилдаа төвлөр.

Ихэр

Мэргэжлийн талбарт үр дүнд хүргэхийн тулд эсрэг хүйстэнд хандуулах анхаарлаа багасга. Санаа бодол нь ажлаас хол байх учир төвөгтэй асуудлыг шийдэхэд хүндрэлтэй байна.

Мэлхий

Санхүүгийн байдал таагүй байна. Учир нь та хэт их зардал гаргаж байна. Тиймээс мөнгөө хэрхэн зөв үрэх талаар бодоход илүүдэхгүй. Өнөөдөр л үүнийг хийхгүй бол хэдэн долоо хоногийн дараа хагархай тэвшний дэргэд үлдэх вий.

Арслан

Амбицтай зорилгодоо хүрэх боломж нээгдэнэ. Бусдыг гомдооно гэх бүү ай. Өдгөө та зөвхөн өөрийгөө төдийгүй байгууллагаа хөгжүүлэхийн тулд чармайж байна. Хэрэв ямар нэгэн эргэлзээ байгаа бол ахмадуудтай энэ сэдвээр ярилцаад үз.

Охин

Хүнд өдөр хүлээж байна. Бүх хүн танд саад учруулахыг оролдож байгаа мэт санагдана. Үүнд үнэний ор бий. Ойрын хүрээлэлд танд хор учруулахыг хүссэн хүн байна. Хүлээцтэй байж, удирдлагынхаа дэмжлэгийг ав.

Жинлүүр

Уйтгарт гунигт автаж байгаа мэт санагдана. Таны сонирхол татах зүйл туйлын ховор. Хүнд байдалд орохгүйн тулд өөдрөг хүмүүстэй уулзаж, ярилц. Тэдний дэмжлэггүйгээр энэ байдлаас гарахад хүнд байх болно. Цэвэр агаарт гарч, дуртай киногоо үз.

Хилэнц

Гаднах төрхийнхөө талаар сайхан үгс сонсоно. Хувийн амьдралд нь гарсан өөрчлөлтийн улмаас таны төрх өөрчлөгдсөнийг хэн хүн мэдэхгүй. Тиймээс нууцаа үргэлжлүүлэн хадгал. Аз жаргалаа чимээгүй эдэл.

Нум

Мөнгөтэй болгоомжтой харьц. Төгрөг болгоноо гамна. Эм бөгөөс таны зардал айдас төрүүлэхүйц их байна. Эрүүл мэнддээ анхаарахгүй бол туйлын таагүй үр дагаварт хүрч болзошгүй.

Матар

Бусдын даалгаврыг биелүүлэхийн тулд асар их цаг зарцуулж байгаагаа анхаар. Өөрийнхөө ажлаа хийхийн оронд бусдад тусалж, бусдыг аварч байна. Тиймээс өнөөдөр зөвхөн өөрийнхөө ажилдаа анхаар.

Хумх

Эрч хүч сулрах тул өөртөө амралт өгөөрэй. Ингэхдээ идэвхтэй амрахыг од эрхэс зөвлөж байна. Цанаар гулгаж, боулинг тоглох боломжгүй бол ойролцоох цэцэрлэгт хүрээнд алхах болно. Маргааш нь эрч хүчээр дүүрэн байх болно.

Загас

Хайртай хүнийхээ нөлөөнд оржээ. Гэр бүлийн амьдралд сайн ч ажил дээрээ хэрхэх талаар заалгах нь илүүц. Танд зөвлөгөө бус харин тодорхой зааварчилгаа өгч байгааг ойлго. Бүх шийдвэрээ өөрөө л гарга.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top