Өнгөрөгч долоо хоногт нэг гэрийн дөрвөн иргэн гэртэйгээ шатаж, амь насаа алдсан хэрэг гарсан.
Хоёрдугаар сарын 5-ны орой 22:00 цагт “Ургах наран, Хорихоос хойш гал гараад байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу явуулсан шалгалтаар “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг ... тоотод монгол гэр шатаж, дөрвөн иргэн нас барсан нөхцөл байдал тогтоогдсон. 1-11 насны гурван хүүхэд, 34 настай эрэгтэй нар галд өртсөн бөгөөд амь хохирсон эрэгтэй нь цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад өнгөрөгч оны наймдугаар сард албанаас чөлөөлөгдсөн иргэн байсан" гэдэг мэдээллийг цагдаагийн байгууллагаас өглөө.
Сэтгэгдэл ( 4 )
Шахмал түлшний хохирогч нь иргэд болчоод бна хэзээ анхааралдаа авах юм бээ
Цагдаагийн албан хаагч биш юм чинь хохь нь. МАН
Цагдаагийн албаа хааж байсан бол угаартахгүй байж гэж уншигдаж байна сэтгүүлчээ, мэдээллээ дахиад нэг уншиж үзээрэй.\n
Гаднаас нь газдаад, утаад байдаг юм уу, яагаад заавал адилхан хэргүүд гараад байнаа