Dj Koo анх удаа албан ёсны МЭДЭГДЭЛ хийлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 07

 

Тайванийн алдарт жүжигчин Барби Сю энэ сарын 2-ны өдөр уушгины хатгалгаа өвчний улмаас таалал төгссөн билээ. 

Түүнийг нас барсны дараа олон янзын таамаглал, мэдээлэл олноор цацагдсан бол талийгаачийн нөхөр Dj Koo өнөөдөр албан ёсоор мэдэгдэл хийлээ. 

Dj Koo "2025 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр сахиусан тэнгэр шиг тэр минь тэнгэртээ буцав. Юун түрүүнд Ши Юаний төлөө гашуудан эмгэнэж буй бүх хүмүүст гүнээ талархал илэрхийлье. Яг одоо би үгээр илэрхийлэхийн аргагүй гунигтай үеийг даван туулж байна. Маш их шаналж, дотроос минь ямар нэгэн зүйл салан унаж байгаа мэт мэдрэгдэж байна. Надад үг хэлэх хүч алга, хүсэл ч алга. 

Гэсэн хэдий ч энэ их уй гашууг ойлгож ч амжаагүй байхад зарим зүрх сэтгэлгүй хүмүүс эхнэр, гэр бүлийг минь гүтгэж эхэлсэн. Зарим нь мэдээлэл авахын тулд чоно борооноор гэдэг шиг гашуудан санаа зовж буй дүр эсгэж байхад зарим нь даатгал болон бусад санхүүгийн асуудлын талаар илт худал мэдээлэл тарааж, гэр бүлийн минь нэр хүндийг гутааж, бидний зүрх сэтгэлийг улам бүр шархлуулж байна. 

Ийм хүмүүс энэ хорвоод байдаг гэж бодох төдийд аймшигтай санагдаж байна. Та бүхнээс гуйя. Юанийг тайван амгалан байлгаад өгөөч. Үүнийг л би чин сэтгэлээсээ, цөхрөнгөө баран гуйж байна" хэмээжээ. 

Барби Сюг нас барсны дараа түүний 83 сая ам.долларын хөрөнгийг хэн өв залгамжлах бол гэх мэдээлэл гарч эхэлсэн.

Энэ тухай Dj Koo "Ши Юаний үлдээсэн өв хөрөнгийн талаар зарим зүйлсийг тодруулъя. Түүний үлдээсэн бүхэн хайртай гэр бүлээ хамгаалахын тулд шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ олж авсан зүйлс юм. Тиймээс би хадам ээждээ өв залгамжлах эрх мэдлийг олгох бодолтой байна.  

Хүүхдүүдийн хувьцааны хувьд би тэднийг насанд хүрэх хүртэл нь хууль ёсны дагуу анхаарал тавьж, аливаа сөрөг хүмүүсээс хамгаалахын тулд өмгөөлөгчтэй хамтран ажиллах болно. 

Ши Юаньтай өнгөрүүлсэн цаг хугацаа миний хувьд үнэлж баршгүй, энэ хорвоод юугаар ч сольшгүй амьдралын минь бэлэг байсан. Түүнийхээ хайрлаж ирсэн гэр бүлийг хамгаалах нь миний эцсээ хүртэл хүлээх үүрэг гэж би боддог. Түүний хайрлаж, гашуудаж буй бүх хүнд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Ши Юаний мөнхийн хайр Жун Жунаас..." хэмээсэн байна. 

Талийгаачийн гэр бүлийнхэн болон Dj Koo энэ сарын 5-ны өдөр Японы Ханеда нисэх буудлаас хөдөлж, тухайн өдрийнхөө 15:00 цагийн орчимд Тайванийн Тайпэй Соншан нисэх онгоцны буудалд буужээ. Түүний цогцосыг Японд чандарлан, ийнхүү эх оронд нь авчирсан байна. 

 

 

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Inga (206.171.52.56) 2025 оны 03 сарын 13

Ишш хөөрхий,

1  |  0
Зочин(202.9.47.92) 2025 оны 03 сарын 13

гунигтай

1  |  0
Амартуяа(180.233.125.3) 2025 оны 03 сарын 13

Жинхэнэ хайрлах хүнтэйгээ аз жаргалтай амьдрах гэтэл . Үхэлд үнэхээр шинжлэх ухаан өндөр түвшинд хүрсэн ч аврах аргагүй юм даа. Үнэхээр сахиусан тэнгэр байжээ.

3  |  0
Zochin(66.181.177.111) 2025 оны 03 сарын 13

Hairan saihan hair ni denduu bogino baij dee . Hair tatsan saihan emegteu min denduu ert butslaa. Saihan hairtai uchirsan ni az baij dee bas . Uruvduud baih uma

5  |  0
DR. ADITYA(197.211.63.32) 2025 оны 03 сарын 13

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

3  |  3
DR. ADITYA(197.211.63.32) 2025 оны 03 сарын 13

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

2  |  5
S(66.181.177.118) 2025 оны 03 сарын 13

ANUSDI80955877

2  |  0
зочин(202.55.188.84) 2025 оны 03 сарын 13

5  |  0
зочин(202.55.188.84) 2025 оны 03 сарын 13

2  |  0
Top