Тайванийн алдарт жүжигчин Барби Сю уушгины хатгалгаа өвчний улмаас 48 насандаа таалал төгссөн тухай мэдээлэл цацагдаад байгаа билээ.
Түүний гэр бүлийнхэн уг мэдээллийг олон нийтэд ил болгосон бөгөөд Японд аялж байх үедээ ийнхүү хүндээр өвчилж, улмаар нас барсан тухай мэдэгдсэн байна.
Талийгаач Барби Сю болон Dj Koo нар 2022 онд гэрлэлтээ батлуулсан. Тэд анх 1998-2000 оны хооронд болзож байсан бөгөөд агентлагийн зүгээс тэднийг болзохыг хориглосон учир арга буюу хоёр тийш болсон гэдэг. Үүнээс хойш Барби Шү Ван Сяофэй гэрлэсэн бол DJ Koo түүнтэй дахин учрах хүртэл ганц бие явсан нь олон нийтийн сэтгэлийг хөдөлгөөд байсан билээ.
Барби Сюгийн талаар тодруулахаар хэвлэлийн ажилтан Dj Koo-тэй холбогдоход тэрээр сэтгэлээ барьж ядан "Миний бүх зүйл хэвийн биш байна" хэмээсэн бөгөөд талийгаачийг нас барсан гэх мэдээлэл үнэн эсэхийг асуухад "Энэ бүхэн худал мэдээлэл биш ээ" хэмээн хариулсан байна.
Одоогоор Dj Koo ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
Сэтгэгдэл ( 2 )
49 ний жил орсон байж дээ
Mash harmsaltai yna hvn hairtai hvnee ene horvoogoos yawahiin meddeg bol amar daanch tiim bish bh yma bi bas hairtai hvnee aldahgvi ymsan gej eh bodoh ym yu hiij ughuu medehgvil bn daraa turulduu Dj koo BarbiSyu.hoyor uchiraad amar amglan amidardag bol saihna amar amglan bh boltugai.