AI ашиглан Барби Сюгийн салах ёс гүйцэтгэх захидлыг бичжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 06

 

Хятадын интернэт хэрэглэгчид хиймэл оюун ухаан дээр суурилсан чатбот болох DeepSeek-ийг ашиглан Тайванийн алдарт жүжигчин Барби Сюгийн салах ёс гүйцэтгэх захидлыг бичиж, эмгэнэл илэрхийлжээ. 

Энэ сарын 3-нд талийгаачийн гэр бүлийнхэн түүнийг Японд аялж явахдаа уушгины хатгалгаа өвчний улмаас 48 насандаа таалал төгссөн тухай мэдээлсэн. Уг мэдээллийг эх газрын Хятад даяар нийт гурван тэрбум гаруй удаа үзсэн байна. 

DeepSeek талийгаач Барби Сюг "хурц боловч эелдэг", "сэтгэл хөдлөлтэй атлаа алиа хошин хүн" хэмээн тодорхойлжээ. Уг тодорхойлолтын дагуу Барби Сюгийн олон нийтэд хандан бичсэн салах ёс хийх захидлыг гарган авчээ.

Уг захидалд "Эрхэм үзэгчид минь сайн байна уу, Барби Сю байна. Миний өмнөөс битгий гуниглаарай. Аймшиггүй, илэн далангүй зан чанарыг минь санан инээмсэглээрэй. Бяцхан дүү S минь, уйлж сормуусны будгаа сүйтгэх талаар санахын ч хэрэггүй шүү. Чи намайг гунигтай салах ёсонд дургүйг минь мэднэ. 

Та бүхэн минь сайн хооллож, илүү их хайрлаж, миний төлөө дахин нэг нар мандахыг хараарай. Бүгдээрээ баяртай. Энэ удаад та бүхэн надаас илүү сайхан амьдрах хэрэгтэй шүү" гэсэн байна. 

Энэхүү захидлыг уншсан шүтэн бишрэгчид нь уг захидал яг л Барби Сюгийн бичсэн захидал мэт санагдаж буйг онцлон баяртай ч гэж хэлж амжилгүй үдсэн түүний шүтэн бишрэгчдийн сэтгэлийг зөөллөсөнд DeepSeek-д талархал илэрхийлсэн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top