Германы Цюрихийн их сургуулийн эрдэмтэд омега-3 хэрэглэх нь бие организмын байгалийн хөгшрөх явцыг удаашруулдаг болохыг тогтоожээ.
“Nature Aging” сэтгүүлд бичсэнээр, зорилтот судалгаанд 70 болон түүнээс дээш насны 777 хүн оролцсон байна. Судалгааны явцад омега-3 хэрэглэх байгалийн хөгшрөх явцыг эпигенетикийн цагаар дөрвөн сараар удаашруулдаг болохыг тогтоожээ. Эпигенетик цаг гэдэг нь эс, эд болон эрхтний биологийн насыг тодорхойлдог ДНХ-ийн тусгай үзүүлэлтүүдийг хэлдэг байна.
Ингэхдээ омега-3-г Д аминдэм болон дасгал, хөдөлгөөнтэй хослуулбал үр дүн нь тухайн хүний хүйс, нас, жингээс үл хамааран илүү өндөр болохыг тогтоожээ.
Сэтгэгдэл ( 0 )